8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүллээ

2017-02-11 13:00:00

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, С.Чинзориг, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нар Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ.

Улсын Их Хурлаас 1994 онд Төрийн албаны тухай хуулийг батлан 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдүүлсэн бөгөөд 2002 онд уг хуулийг шинэчлэн найруулж, 2008 онд хэд хэдэн зарчмын шинжтэй томоохон нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ хугацаанд нам төвтэй төрийн албыг мэргэшсэн, тогтвортой, улс төрөөс хараат бус төрийн алба болгон өөрчлөн шинэчлэхэд ихээхэн анхаарч ирсний үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсан боловч цаашид чадахуйн зарчим /мерит/-д суурилсан, улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, тогтвортой төрийн албаны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан гэж хууль санаачлагчид онцолсон юм.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа АНУ, Канад, ХБНГУ, ОХУ, БНСУ, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “төрийн алба”-тай холбогдсон хууль тогтоомж, туршлагыг судалж, өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт, амжилт, туршлагад тулгуурлан боловсруулсан юм байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл