Ипотекийн зээл цаашид амжилттай үргэлжлэхээр боллоо. Учир нь Монгол банк арилжааны банкуудтай гэрээ байгуулснаар ипотекийн зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлнэ гэсэн шинэ журам хэрэгжихээр боллоо. Ингэснээр тус зээл тогтвортойгоор үргэлжлэх нөхцөл бүрдэж байна.
Өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар 111.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон, эргэн төлөлтөд сайн байгаа аж. Арилжаа банкууд дээрх зээлийн хүсэлтэд дарагдсан байгаа учир эх үүсвэрээ нэмэхийг шаардаж байгаа гэнэ. Тэгэхээр ирэх дөрөвдүгээр сараас ипотекийн зээлийг хэвийн олгож эхэлнэ.