8o
Улаанбаатар хот
mobile menu

Өрнө, дорнын зурхай

2017-02-12 09:39:00

Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 12. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 17. Адъяа гараг. Дөрвөн ногоон мэнгэтэй, бага морь одтой, цагаан морь өдөр.

  • Барилдлага: Арвидах
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
  • Суудал: Мод

Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өнгө зүс доройтно хэмээжээ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно


* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *

ХОНЬ (3/21-4/19)

Та хайр сэтгэлийн асуудалд хэт эмзэг хандаж байна. Насан туршдаа хамт амьдрах хүнээ зөв сонго. Хэт төгс байдлыг бусдаас бүү шаард, өнгөнд бүү хуурт. Та үнэрээр төгс төгөлдөрийг хүсдэг бол өөрийгөө эрсдэлд оруулахад бэлэн бай. Амьдрал санаснаас энгийн гэдэг дүрмийг та ойлгоно.

ҮХЭР (4/20-5/20)

Гэр бүлдээ анхаарах өдөр. Таны гэр бүлд таагүй явдлууд тохиолдож магад. Иймээс хүүхдүүдийн хүмүүжил, эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг нухацтай шалгаж, боломжтой шийдвэрээ гарга. Тэдний суралцдаг цэцэрлэг, сургууль ямархуу байгааг сайн судла. Хайр дурлалын хувьд хуурамч байдал сэтгэл шаналсан өдөр. Таныг шалгаж сорьж байгаа од эрхэсийн нөлөөнд авталгүй хайртай хүн тань үл хүндлэл гаргах, салах тухай ярьсан ч үүнийг битгий тоо.

ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хайр сэтгэл чинь маш сайн үр дүнтэй байна. Та гэрийнхэндээ чин сэтгэлээсээ ханд. Дотны хүмүүс тань таныг тав тухтай байдалд байлгаж, гэр орны ажилд гүн гүнзгий оролцуулахгүй. Хийхээр төлөвлөсөн их ажлынхаа нарийн төлөвлөгөөг гарга. Зарим нэгийг нь одоо эхлэх болжээ.

МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Хайртай хүндээ хүндэтгэлтэй хандах өдөр. Та нарын сонирхол өөр тул хосуудын хооронд үл ойлголцол үүснэ. Өөрийн дуртай зүйлдээ түүнийг хүчээр татан оролцуулах гэж бүү оролд. Харин эсрэгээрээ түүнийхээ сонирхолыг хүндлэн дага. Урьдын мөрөөдөж байсан зүйлсийн зарим сонин хэсэг бодит байдал болно. Эрч хүч, бусдын дур татам байдал нэмэгдэнэ.

АРСЛАН (7/23-8/22)   

Хамтрагчдаа анхаарал тавих шаардлагатай өдөр. Гэр бүл тань таныг баярлуулж, та хүүхэд хайртай хүмүүсээ халамжилна. Тэднийгээ баярлуулж, өөрийн хамгийн сайн хийж чаддаг, тэдэнд таалагддаг зүйлээр бэлэг барь. Од эрхсийн таатай байдлыг ашиглаж өөрийнхөө эргэн тойрон сайхан энергийг хуримтлуул. Яаралтай шийдвэрлэх ёстой асуудалд цаг алдалгүй анхаарлаа хандуулж, хийж дуусга.

ОХИН (8/23-9/22)

Уран бүтээл, зохиол бүтээл туурвидаг хүмүүст амжилт, онгод ирнэ. Гол нь од эрхэсийн таатай зөн билгийг өөрийнхөөрөө, хэт нэг зүйлд баригдалгүй буулга. Олон түмэнд нээлттэй бай. Амралтын өдөр урьдчилаагүй нөхцөл байдал, урилгагүй зочдын улмаас түгшүүртэй өнгөрч болно. Гараг эрхэсийн тохиол таныг уран бүтээл өөрийгөө эрж олох шинэ үүсвэрийн илэрхийлэлд идэвхтэй байхыг хүсч байна.

ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та эртхэн ажлаа амжуулж дуусгах хэрэгтэй. Гэнэтийн зочид ирнэ, эсвэл та өөрөө хэн нэгнийд гэнэтийн зочин болж очно. Санамсаргүй байдлаар эвгүй байдалд орно. Та төрөлхийн овжин хир нь сайхан сэтгэлтэй тул удалгүй бүгд хэвийн болно. Бусдын барьцаанд орж болзошгүй. Дотны хүнийхээ үгэнд хэт авталгүй өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн сонс.

ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Гэр орон дулаан, тохилог байна. Ханатлаа унтаж, өдөржин гэртээ байхыг хүснэ. Тавилгаа байрыг нь өөрчилж, аж ахуйн бага зэргийн шинэчлэл хийхэд таатай. Цэвэрлэгээ хий. Хөдөлгөөний идэвхтэй байвал эрүүл мэндээ санаа зовох шаардлага гарахгүй. Танд ажил хэргийн сайхан санаанууд төрнө түүнд их авталгүй гэхдээ тэмдэглэж аваад сайн амар.

НУМ (11/22-12/21)

Зохицуулалт шаардлагатай өдөр. Таны найз нөхдийн үүсгэсэн жижиг сажиг таагүй зүйлс та хоёрын амьдралыг илт хүндрүүлж болзошгүй. Гэвч энэ бүх зүйлс шийдэгдэх болно. Аль болох тайван бай. Магадгүй та хэт сэтгэлийн хөөрөлтэй бол уур хилэнгээ сайн барь. Таны үл итгэх байдал хайртай эмэгтэйг тань гомдооно.

МАТАР (12/22-1/19)

Ойр дотныхон, ялангуяа эцэг эхдээ анхаарал тавих өдөр. Таны тусламж зөвлөгөө хэрэгтэй байгаа ах дүүс тань ирж уулзаж магадгүй. Ойр дотныхондоо нөхөрсөг байж итгэлийг нь бэхжүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэнддээ анхаарч хөдөө явж салхинд гарна.

ХУМХ (1/20-2/18)

Хувийн амьдралтай холбоотой асуудалд сайн өдөр. Гэрийн ажлын удаан хүлээсэн зорилгодоо хүрнэ. Засвар хийх, шинэ тавилга худалдан авах болно. Гэр бүлээрээ гадаад явж амрах шийдвэрээ өнөөдөр гаргахад алдах зүйлгүй. Өнөөдөр таны гэр бүлийн амьдрал өөлөх зүйлгүй сайхан байх болно.

ЗАГАС (2/19-3/20)

Гэр бүлийн амьдралд жижиг олон төвөг, чирэгдэл учирна. Эдгээр төвөг чирэгдлийг шийдэхийн тулд зүрх сэтгэлээ зориулж цаг гарга.Бүү төвөгшөө. Та хүчирхэг, эрч хүчтэй байвал дотны хумүүс тань амьдрах урам зоригоор дүүрэн байна. Дотны хүмүүсийнхээ төлөө амьдарч байгаа гэдгээ сайн ухаар.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл