8o
Улаанбаатар хот
mobile menu

Аз жаргалтай Улаанбаатар тэмцээнд 11 байгууллага оролцожээ

2017-02-12 11:00:00

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Аз жаргалтай Улаанбаатар” сагсан бөмбөгийн нөхөрсөгтэмцээнийг Монгол Улс дахь дипломат корпусын хамт олонтой хамтран зохион байгуулж байна. Тэмцээн өнөөөдөр НЗДТГ-ын спорт зааланд эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд оролцож нийт баг тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлын зарчимд тулгуурлан нийслэл Улаанбаатар хот гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлсээр ирсэн бөгөөд өнөөдөр дэлхийн 40 гаруй хоттой Ах дүүгийн болон найрамдалт харилцаатай хамтран ажиллаж байна. Нийслэл хотын гадаад харилцааг өргөжүүлэхэд гол гүүр нь болж, билэнтэй хамтран ажилладаг ГХЯ, дипломат корпусын хамт олон та бүхэнд талархсанаа илэрхийлье. Нийслэлийн удирдлагуудын санаачилгаар та бүхэнтэй анх удаа албан бус, нөхөрсөг хэлбэрээр Сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байгаа нь иргэд хоорондын нөхөрлөл, харилцан ойлголцол, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм. Цаашид бид Улаанбаатар хотыг дэлхийн хот болгохын төлөө та бүхэнтэй хамтран ажиллаж олон арга хэмжээг зохион байгуулах болно” гэлээ.

Нөхөрсөг тэмцээнд ХБНГУ, Япон, АНУ, БНХАУ, Австрали зэрэг найман улсын дипломат консулын газар, Гадаад хэргийн яам, НИТХ-ын ажлын алба, НЗДТГ гэсэн нийт 10 байгууллагын эрэгтэй 11, эмэгтэй зургаан баг өрсөлдөж байна. Тэмцээний  аваргуудөнөөдөр тодорно

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл