8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэрэл зураг дарахаар яваад осгож амиа алджээ

2017-02-12 00:00:00

Сэлэнгэ аймгийн Шаамар суманд очсон нийслэлийн иргэн Г ууланд очиж зураг авахаар яваад осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ тухай мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргаад байна.

Тухайбал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэдэг газар /сумын төвөөс 2 км-т / Улаанбаатар хотын харьяат иргэн Г /30 настай, эмэгтэй/ энэ сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед уул руу зураг авна гэж яваад одоог болтол ирээгүй байна гэсэн дуудлага маргааш өдөр нь 00:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын Урд энгэр гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
үжин
ум ма ни бад ми хум. зайлуул, залуухан байж.
2017/02/13 103.212.118.36
ub-s
haluundaa dulaahan gej bodood l garch dee
2017/02/12 202.131.235.234
dagva
ard eruul yhaantai humuus uldsen bol daryihan medegdeh bailmaar arai uldsen ni bas l nuguu arhidalt uu
2017/02/12 202.21.118.101
dagba
yamar oroi medegdsen yum boloo uuruuch bolgoomjgui ene huitend zogsohoorgui ybsan bol daarahgui baisan baih daa huurhi
2017/02/12 202.21.118.101
MGL
negniihee toloo mash ih sanaa tavimaar bna hoorhii ih l harsan bhdaa.
2017/02/12 202.9.43.77
MGL
yagaad tiim oroi duudlaga ogsiin bee
2017/02/12 202.9.43.77
rip
het ulairsan bna daa
2017/02/12 202.9.41.49