8o
Улаанбаатар хот
mobile menu

Дүлэгнэсэн Ерөнхий сайдын дампуурсан эдийн засаг

2017-02-13 08:30:00

Засгийн газрын 200 дахь хоног энэ долоо хоногт тохионо. Товчхондоо Засгийн газрын 100 хоногийг иргэд, сөрөг хүчнийхэн “Төрийн байгууллагын халгаа сэлгээ хэрээс хэтэрсэн, ах дүүгийн томилгоо хийгдсэн амлалтаа биелүүлээгүй” хэмээн дүгнэчихсэн. “Давхар дээлгүй” мэргэжлийн Засгийн газар байгуулна хэмээсэн ч өнөөдөр 16 сайдын найм нь УИХ-ын гишүүн төдийгүй салбартаа хүлээн зөвшөөрөгдөх сайд цөөн. Данхайсан бүтцийг танана гэсэн алдааг засах бус  бүүр ч данхайлгаж орхисон. МАН-ын гишүүдийн ах, дүү, хамаатан саднаас нэлээд нь өндөр алба хашиж байна.

Хоёр дахь 100 хоногтоо юу амжуулав, ахиц шийдэл байгаа эсэх, иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж ахлам хийж байна уу, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засаж, тэгш журамт баян хүчирхэг Монголоо цогцлоох эхлэл тавигдаж байна уу гээд ард түмэн өдөр бүр чих тавьж сууна. Засгийн газар хэтэрхий удаан ажиллаж байна гэсэн дүгнэлтийг журмын нөхөд буюу МАН-аас УИХ-д суусан зарим гишүүд аль хэдийнэ дүгнэчихлээ. Мэргэжлийн Засгийн бус газар өнөөдөр эдийн засгийн хямралаас гарах гол ажлуудаа хийж эхэлж чадахгүйд гол учиг нь байх шиг. Энэ янзаараа мэлхий шиг  маш удаан мөлхвөл эдийн засгаа хямралаас гаргах нь битгий хэл 2016-2020 хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилтуудаа хэрэгжүүлж чадахгүй нь гэхчлэн өөр бусад “но”-той ноцтой асуудлаар нам дотроо талцан чи бидээ тулчихаад байна.

Манай улс 2017 онд 5.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөвтөө тусгасан. Даанч 1.7 их наяд буюу 6.6 их төгрөгийн өр төлнө.  Засгийн газар ирэх гуравдугаар сарын 21-ний дотор Хөгжлийн банкаар дамжуулан авсан 580 сая ам.долларын өрийг дарах ёстой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:-“Засгийн газар энэ өрийг саадгүй, эдийн засагтаа дарамт болохгүйгээр, ачааллыг нь ард түмэндээ үүрүүлэхгүйгээр төлөх гарц шийдлээ олсон, хугацаандаа төлнө” гэж албан ёсоор мэдэгдсэн. Өнөөдрийг хүртэл ямар ч гарц шийдлээ олон нийтэд хэлсэнгүй, албан ёсоор танилцуулсангүй. 

Угтаа бол гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуай хандивын аян өрнүүлж 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивласны дараа дээрх мэдэгдлийг хийж, ард түмнийг талцуулж бөөн хэл ам  орхисон. Хэрвээ Ерөнхий сайд ард түмнээсээ авахдаа тулаагүй, өр зээлээ төлчихнө гэж томроогүй бол өнөөдөр хандив хэр хүчтэй давамгайлах байсан юм билээ хэн мэдлээ. Манай ард түмэн зовсон ч ядарсан ч эх орныхоо төлөө таван цаасаа хандивлахад бэлэн улс. Гавьяат эдийн засагч Б.Осоргаравын тооцоолсноор, манай улсын найман настнаас эхлээд иргэн бүр 1000-2894 төгрөг хандивлахад 214,692,889,000 төгрөг цуглах юм байна. Мөн 2012 оноос хойшхи улс төрийн албан тушаалтан болох УИХ-ын гишүүн, сайд, дэд сайд, бүх шатны Засаг дарга, ИТХТ-ийн дарга нар 20,000,000-100,000,000 сая төгрөг, үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй аж ахуйн нэгж, 10 мянга гаруй ТББ тус бүрдээ 2-2.5 сая төгрөг хандивлахад өр төлөлт болон эдийн засгийн хямралыг хүндрэлгүй давах бололцоотой тооцоог гаргасан. Энэ тооцоо ул суурьтай болов уу. Ямартаа УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 100 сая төгрөгөө төрийн сангийн дансанд шилжүүлчихсэн. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын тоот дансанд 117.8 сая төгрөгийн хандивын мөнгө орсон байна.

Гаднаас зээл авч өрөө төлье гэж бодоход УИХ-аар баталгаа гаргуулах учиртай. Баталгаагүй бол хэн ч зээл өгөхгүй. Тэгэхээр өнөөдөр УИХ-аар оруулж хэлэлцүүлсэн зүйлгүй намрын чуулганыг өндөрлүүлчихлээ.

Дотоодоосоо хамж шимээд л төлчихвөл ам.долларын ханш өсөөд гүйцэтгэхгүй.

Зээл төлөх асуудлаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын  дарга Ж.Мөнхбат ширүүхэн тулж байсан: Ч.Хүрэлбаатар:-“ ...Засгийн газрынхаа тусгай сангийн нэрийг солих гэх мэт асуудал оруулж ирээд цаг хугацаа хий дэмий үүрээд байна.Засгийн газар ажлаа жаахан онож хиймээр байх юм. 580 сая ам.долларыг үнэхээр хугацаанд нь төлөх юм бол яаж төлөх гэж байгаагаа УИХ-д оруулж ирээд танилцуулах хэрэгтэй...” гэж нэгэн хуралдаан дээр шүүмжилж, маргалдсан удаатай.

Нөгөөтэйгүүр ойрын өдрүүдэд манай улсад Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар хоёр тал хэлэлцээрийн ширээний ард сууж буй. Нөгөө л евро бондын 580 сая ам.доллараа энэ хөтөлбөрөөс гаргах хувилбартай яриа гарсан ч Олон улсын валютын  сангийнхан хүлээж авахгүй байгаа гэсэн  сураг гарсан. Түүгээр ч зогсохгүй нөгөө талаас нэлээд хатуу шаардлага тавьж байгаа гэсэн.

Халамжаа зорилтод бүлэгтээ хүргэ, төрийн албан хаагчдын орон тоог багасга, НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэргээр зөвлөсөн. Зөвлөгөөг нь дагавал МАН сонгуулиар ард түмэндээ амласан амлалтаасаа няцах хэрэг гаргана. Иймэрхүү хоёр талын нөхцөлт байдлаас шалтгаалан дээрх хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байх вий гэх эмзэглэл ч бий.

Өнөөдөр Монголын нийгмийн гол шуугиант асуудал нь “Эрдэнэт” болоод байлаа. Өнгөрсөн долоо хоногт төр 100 хувь мэдэлдээ авчихлаа. Үүнийг тойрсон ямар их асуудал цаашид дэгдэх бол. Лавтай 49 хувийн үнэ цэнэ болох 400 сая ам.долларыг “Монголын зэс” корпорацид төлөх үүрэгтэй болж байна. Өнгөрөн тав дахь өдрийн намрын чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон. Тэрбээр байр сууриа илэрхийлж үг хэлэхдээ“... Тэгэхээр Засгийн газартайгаа хариуцлага тооц. Нууц биш шүү дээ. Би Хуульзүйн сайд болно, Сангийн сайд болно гэж дотроо мөрөөдөөд, яриад явж байгаа хүмүүс бий. Эрдэнэтийн 49 хувиар дамжиж Засгийн газрынхаа дээр суух гэсэн алхмыг хийж байна.  Ингэж л эрх баригчид балардаг. Ингэж л 65 суудалтай нь 15 суудалтай болдог. Ингэж л Засгийн эрх барьж  байгаа хүмүүс сөрөг хүчин болдог. Энэ улстөрд олон жил явсны үр дүнд энийг харж байна. Ийм л шалтгаан байгаа. Түүнээс биш айхавтар шударга ёс тогтоох гэж ингэж хэлж байгаа биш...” гэж хэлснээр дийлэнх гишүүдийн дургүйцлийг хүргэж шуугиан тарьж орхисон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн энэ үг Засгийн газрын суурь хэр ганхсаныг тодотгох мэт.

Ерөнхий сайд дүлэгнэж шийдвэртэй ганц нэгэн алхам, шийдэл хийхгүй байсаар суутал түүний танхимын гишүүд нь өдөр бүр хэл аманд өртөх нь элбэг боллоо. Хамгийн ойрхны жишээ татахад л Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нар авлига авчихлаа гэх.Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Оном сангийн маргаан байна. А.Цогцэцэг сайд өнгөрсөн гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар 352 сая төгрөг гаргуулж АНУ-аас ирсэн элэгний эмийн гаалийн татварыг төлж, Архангай аймагт тараахаар болсон. Жалга довны үзэл гаргалаа. 2020 оны сонгуулийн “нүхээ” эртнээс малтлаа гэхчлэн хэл ам дагуулаастай.                                               П.Од   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ganba
Үнэхээр ажил хийе гэж зүтгэж байгаа юм бол наад засаг дотроо байгаа идээ бээр болж нэр хүндээ алдсан сайд нараа цэвэрлэж эрүүлжиж байж л цааш явна даа. Үгүй бол өвчиндөө баригдаж хэвтэрт орно шүү.
2017/02/15 139.5.217.93
DEGI
ZUGEEREE YERENHII SAID HIIE BUTEY GESEN SETGELEER HANDAAD HIIJ BUTEEJ BAIGAA NI SAISHAALTAI HURDAN HIIIH GEJ YU BAISIIM MANAIH NI YER NIHUND URAM UGNU GEJ MEDEHGUI HIIH DUSAM L CHAMLAAD BAIDAG . . .
2017/02/13 182.160.4.185
bi
Үнэндээ дэндүү хүнд засгийг хүлээн авсан.АН-тэнэгүүд ийм байдалд хүргэсэн.Гэсэн нь ард түмэн МАН-д итгэж байгаа ирэх оноос төсөв сайжрах байлгүй дээ.
2017/02/13 103.242.47.2
Зочин
Өмөн засгийн улайн цайм идээч уугаач нараас л хавьгүй дээр байх байх шүү
2017/02/13 103.212.118.100
Зочин
Хүндхэн засгийг авсан Нилээд бодож боловруулж байж ажиллах л байх даа Ямар ганц компаний асуудал яриж байгаа биш харин ч зөв чигт нь оруулах гэж хичээж л байх шиг байна даа
2017/02/13 103.212.118.100
зочин
МАН"ын засаг илүү хурдтайхан ажиллах хэрэгтэй, тэрнээс нээх муу ч ажиллаагүй байх шүү, иргэдрүү чиглэсэн аятайхан ажлууд хийж байна, эдийн засаг гэрлийн хурдаар уруудах нь зогсож байх шиг байна,
2017/02/13 66.181.178.184
Ыүиаүа
Ингэж манарч байхаар огцор. зарим сайд нарынхаа байж байгааг хар. Оюунхорол бол яах аргагүй авилгач шүү дээ.
2017/02/13 202.179.29.96
Нэр нэгтний чих нэг
Ядаж байхад нэр нэгтний чих нэг гэдэг үнэн Эрдэнэбат гэж ярихлээр АН-ын Эрдэнэбатын хийсэн нүгэл нь энэ хүн хийцэн юм шиг сонсогдоод байх юм. Тэр АН-ын Эрдэнэбат гэж бөөн будлиан луйварын эзэн бна.
2017/02/13 202.9.40.104