Чулуу болон чулуун хөөрөгний талаар Стандарчлал, хэмжил зүйн Үнэт металын сорьцын хяналтын газрын эрдэнийн чулуу шинжээч, улсын байцаагч Ш.Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Та бид хоёрын чулууны ангилал, ялгааны талаар ярилцлагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу. Хэрхэн ангилж үздэг юм бэ?
-Сайн байна уу. Баярлалаа. Геологийн шинжлэх ухаан эртний шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухаан нь байгалийн чулууг судалдаг. Чулууг гарал үүслээр нь байгалийн, таримал, хиймэл буюу дууриамал гэж гурав ангилдаг. Байгаль дээр үүсч тогтсоныг байгалийн гаралтай чулуу гэнэ. Харин таримал чулуу нь тухайн чулууны үндсэн найрлагатай түүхий эдийг лабораторийн нөхцөлд ургуулан гаргаж авсан чулууг хэлдэг. Хиймэл буюу дууриамал чулууг энгийн аргаар тухайн чулууны өнгө, гадаад үзэмж талаас нь дууриалган янз бүрийн материалааар хийсэн зүйлийг хэлнэ. Эдийн засгийн хувьд үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний гэж ангилдаг. Үнэт чулуунд өнгөгүй тунгалаг доржпалам буюу алмаз, улаан өнгөтэй бадмаараг, цэнхэр өнгөтэй индраанил, ногоон өнгөтэй маргад гэсэн дөрвөн чулуу багтдаг. Энэ дөрөв хамгийн үнэтэй чулуу учраас үнэт чулуу гэж нэрлэдэг. Зарим улс оронд үнэт чулуунд сувдыг оруулдаг.
-Чулууг хараад хэрхэн таних вэ. Чулуу өөр өөрийн гэсэн онцлогтой. Заримаас нь дурдвал?
Үнэт чулуунд өнгөгүй тунгалаг доржпалам буюу алмаз, улаан өнгөтэй бадмаараг, цэнхэр өнгөтэй индраанил, ногоон өнгөтэй маргад гэсэн дөрвөн чулуу багтдаг. Энэ дөрөв хамгийн үнэтэй чулуу учраас үнэт чулуу гэж нэрлэдэг.
-Чулууг танихдаа хамгийн түрүүнд хэлбэрийг нь сайтар ажиглах хэрэгтэй. Чулуу үүсэхдээ тодорхой хэлбэр дүрсийн талст үүсгэдэг. Тухайлбал, болорын кристал нь үзүүр шовх, зургаан тал үүсгэдэг. Энэ хэлбэрээр тунгалаг байвал усан болор байна гэдгийг мэдэж болдог. Нэг үгээр хэлбэл хэлбэрээр нь тодорхойлж байгаа юм. Бусад хэлбэрийн чулуунуудыг долоож амталж, шүдээрээ мэдэрч, цохиж, зурж үзэх зэргээр таниж мэдэж болдог. Мөн чулууны хатууллагыг сайтар анхаарах хэрэгтэй. Чулууны хатууллагыг 1-10 хүртэлх шатлалаар ангилдаг. Хамгийн хатуу нь доржпалам буюу алмаз. Энэ бол үнэт чулуу. Хатууллагыг шалгах хамгийн хялбар бөгөөд энгийн арга нь хумсаараа зурж үзэх. Хүний хумс хоёрдугаар шатлалын хатуу байдаг. Тэгэхээр тухайн чулууг хумсаараа зурж үзэхэд зураас гарахгүй байвал жинхэнэ. Хумсаараа зурсны дараа зураас гарч арилахгүй байвал зөөлөн. Зураас гарахгүй байвал хатуу учир төмөр, өөр эд зүйлсээр өөр зурж үзэж мэдэж болно.
-Гэрэл тусгаж харах нь чулуун хөөргийг таних арга мөн үү?
-Чулуун дээр гэрэл тусгаж үзэх ганцхан шалтгаан бий. Хагаралтай байна уу, дотор нь ямар нэгэн хольц байгааг эсэхийг харах гэж гэрэл тусгаж үздэг. Түүнээс чулууг жинхэнэ байгалийнх, таримал, хиймэл үү гэдгийг таних боломжгүй.
-Чулууг үнэ ханшийн хувьд хэрхэн үнэлдэг вэ. Тогтсон зарчим, үзүүлэлт гэж бий юу?
-Чулуунд дундаж үнэ гэж байхгүй. Дээд зургийн үнэт чулуу маш өндөр үнэтэй. Нэг крат нь 25-30 мянган ам.доллар хүрдэг. Олон улсад чулууг үнэлэх хамгийн гол дөрвөн шалгуур үзүүлэлт байдаг. Үүнийг дөрвөн C-ийн зарчим гэдэг. Нэгдүгээрт Clarity буюу тунгалагшилт. Энэ нь чулууны дотоод бүтцийг тусгай өсгөгч шилээр харахад ямар нэгэн толбо цэгэн биетийн ул мөр байхгүй бол “Loupe clean” буюу цэвэрхэн байна гэж үзэж зэрэглэл нь дээшилдэг. Хэрвээ тухайн чулууны дотоод бүтцэд ямар нэгэн биетийн ул мөр ором, сольц, хагаралтай, ан цав үүссэн байвал тунгалагшилтийн зэрэглэл буурч тэр хэмжээгээр үнэлгээ нь багасдаг. Хоёрдугаарт Color буюу өнгө. Чулууны өнгө нэгэн жигд тод байх тусмаа үнэтэй болдог. Гуравдугаарт Carat буюу жин. Каратыг “к” гэж тэмдэглэх бөгөөд нэг к нь 200 мг буюу 0,2 грамм болно. Жин их байх тусмаа үнэ өснө. Дөрөвдүгээрт Cut буюу засалт. Чулууг олон хэлбэрээр талст гаргаж засч болно. Сүүлийн үед холимог, нийлмэл засалт их хийж байна. Засалтын гол зарчим нь ирмэг, талууд өнцгүүд хоорондоо хэрхэн холбогдсон, тэгш хэмтэй байдлуудаараа үнэлгээнд нөлөөлнө. Тогтсон зарчим үзүүлэлтээр чулууны үнэ ханшийг үнэлдэг.
-Чулуунд дундаж үнэ гэж байхгүй. Дээд зургийн үнэт чулуу маш өндөр үнэтэй. Нэг крат нь 25-30 мянган ам.доллар хүрдэг
-Нефт гялгар уут, будагтай хольж түүгээрээ хуурамч чулуу хийж худалдаалдаг гэсэн зүйл анзаарагддаг. Энэ тохиолдолд хуурамч чулуу бий болж байна гэсэн үг. Хуурамч чулууг жинхэнээс хэрхэн ялгаж үзэж болох вэ?
-Энэ тохиолдолд хуурамч гэж ярих нь тиймч зохистой зүйл биш. Олон улсад нефт гялгар ууттай хольж энгийн тоссон будагттай хольж даралт температурын нөлөөгөөр дарж хиймэл чулууг гаргаж авчдаг. оруулж хөлдөөгөөд хиймэл чулуу гаргаж авдаг арга байдаг. Ийм үйлдвэрлэл практикт нэвтэрсэн зүйл учраас олон улсад нэвтэрсэн хүлээн зөвшөөрсөн учраа хуурамч гэж ойлгож болохгүй. Үүнтэй яг адил. Ялгаатай зүйл гэвэл тухайн улсын үнэлгээ байдаг. Хиймэл чулууг чухам ямар үнээр худалдаалж байгаа нь харин асуудал.
-Тун удахгүй монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байна. Сар шинээр эрчүүдийн хувьд чулуун хөөрөг эдэлж, хэрэглэх нь ихэсдэг. Хамгийн үнэтэй хөөрөг, түгээмэл хэрэглэгддэг чулуу юу байна вэ?
-Монголчуудын хувьд чулууг хамгийн их ашигладаг зүйл бол хөөрөг. Цагаан хаш, гартаам, манын төрлийн чулуугаар түлхүү хөөрөг хийдэг. Сүүлийн үед чүнчигноров, хасаар хөөрөг хийх болсон байна. Хөөрөг хийж байгаа чулуу тийм үнэтэй чулуу бол биш. Үнэт эдлэлийн түүхийг эдийг бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэхэд үнэ нь өсдөг. Тухайлбал алтан дээр алмаз буюу доржпалам шигтгэхээр үндсэн түүхий эдийн үнэ нь гурав дахин өснө. Ийм бичигдээгүй хууль, олон улсад тогтсон зарчим байдаг. Мөн чулуу тэр болгон элэгдэж хуучирдаггүй, урвалд орж алга болгоддоггүй, үнэ цэнээ алддагүй, тухайн үеийн ханшаар үнэлэгддэг учраас чулуун хөөрөг үнэтэй байдаг юм.
-Үнэ ханшийн хувьд ямар чулуун хөөрөг хамгийн үнэтэйд тооцогдох вэ?
-Манай улсад чулуун хөөргийг үнэлэх, үнэлгээ хийх эрх зүйн орчин бүрдээгүй байна. Тиймээс би үнэлж хэлэх эрхгүй. Тухайн эдлэлийн эзэн өөрөө үнэ ханшаа тогтооно. Энэ бол зах зээлийн хууль. Таны хэлсэн үнийг худалдан авах гэж байгаа иргэн та хоёр хоорондоо тохиролцох зүйл. Өөр хөндлөнгийн хүн үнэ хэлэх эрхгүй. Ерөнхийдөө манайд хөөрөг хийж байгаа хагас үнэт, гоёл чимэглэлийн ангилалд багтдаг чулуугаар хөөргөөр хийж байгаа учраас тийм ч үнэтэй биш.
-Чулуун хөөрөг худалдан авахаар төлөвлөж байгаа манай уншигчддад хэрхэн зөв таниж авах талаас нь зөвлөгөө өгнө үү?
-Чулуун хөөрөг худалдаж авах гэж байгаа хүмүүс хандаж зөвлөхөд авсны дараа биш, авахаасаа өмнө баталгаажуулж авах нь чухал. Манай Стандарт, хэмжилзүйн газрын Үнэт металын сорьцын хяналтын газар дээр ирээд шалгуулж болно. Мөн миний хэлсэн чулууг таних дээрх аргуудыг ашиглаж үзэж болно. Ер нь чулуун хөөрөг хийж, худалдаалж буй газруудын дийлэнх нь манайхаар чулуу, чулуун эдлэлээ тодорхойлуулж гэрчилгээ авдаг. Тэр гэрчилгээг нь шалгаж үзэх хэрэгтэй. Гэрчилгээнд байгаа хэмжээнүүдийг сайтар харж, шалгаж үзэх нь чухал. Сүүлийн үед цагаан Хаш, Манан хөөргийг шахмал чулуугаар хийх зүйл нэлээд ажиглагдаж байна. Гоё, сайхан боломжийн үнэтэй хэрнээ бага зэргийн сэвтэй, сэжигтэй байвал авахгүй байхыг зөвлөе.
-Чулууны шинжээч хүнтэй уулзаж ярилцлага хийж байгаа учраас асуулгүй өнгөрч болохгүй болов уу Таны бодлоор манай улсад байгаа хамгийн үнэтэй чулуу юу бэ. Үнэтэй гэдэг нь зөвхөн эдийн засаг бус сонин содон хэлбэртэй, ховор бүтэцтэй нь ямар чулуу байна вэ?
-Арцат богдын нуруунаас олдсон арцат мана тогтоцын хувьд хамгийн өвөрмөц, гоёмсог. Чулууг ихэвчлэн олсон газраар нь нэрлэгддэг учраас арцат мана гэж нэрлэсэн. Манайхан энэ чулууг тэр бүр сайн үнэлдэггүй.
-Тухайн хүний төрсөн жил, ордод тохируулан ээлтэй чулуун зүйлт, ээмэг бөгж ихээхэн худалдаалах болж. Чулуу хүний биед хэр сайн вэ?
-Чулууг био талаас нь шинжилж судалсан олон эрдэмтний дүгнэлт байдаг. Манай монголчууд зурхайн шинжлэх нэлээд хөгжсөн орон. Ард түмэн ч түүнийг дагаж мөргөж биширч ирсэн хүмүүс. Чулуу байгалийн бүтээгдэхүүн. Зөвхөн байгалийн чулуу хүний биед маш сайн. Хүний биеэс энерги авч тэр хэрээр эргүүлж хүнд өгдөг гайхамшигтай. Чулуун дотроо энергийг хамгийн их татдаг нь усан болор. Яагаад гэвэл усан болор хурц үзүүртэй учраас түүгээрээ дамжуулан энергийг өөртөө татаж байдаг. Гэтэл усан болорыг лабораторийн нөхцөл ургуулж гаргаж авсан тохиолдолд энерги ялгаруулж, татаж чаддаггүй. Яагаад гэвэл байгалийн шинж чанар нь алдсан байдаг. Түүнээс байгалийн бүх чулуу хүний биед сайн. Зарим нь тусгайлан эд эрхтний чулуу гэж нэрлэж хэрэглэж ирсэн. Чулуу бүхэн өөр өөрийн гэсэн энерги хуримтлуулсан шинж чанартай байдаг. Анагаах ухаан талаас нь үзвэл чулуу химийн элементүүдээс тогтдог учраас эмчилгээнд ч ашиглаж хэрэглэдэг.
Байгалийн чулуу
Хиймэл буюу таримал чулуу
-Ярилцсанд баярлалаа.