Ууланд очиж зураг авахаар яваад осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын урд энгэр гэдэг газар /сумын төвөөс 2 км-т / Улаанбаатар хотын харьяат иргэн Г /30 настай, эмэгтэй/ энэ сарын 10-ны өдрийн 15:00 цагийн үед уул руу зураг авна гэж яваад одоог болтол ирээгүй байна гэсэн дуудлага маргааш өдөр нь 00:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тус сумын Дулаанхаан багийн Дулаанхаан уулын Урд энгэр гэдэг газраас осгож нас барсан байдалтай байсныг олж, цогцсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Зураг авахаар яваад осгож амиа алджээ
2017-02-13 08:33:00