8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Энхбаяр: "ISO 37001" стандартыг Монголд нутагшуулаад түүнийгээ хүн бүр мэдэж, даган мөрдөх ёстой.

2017-02-13 08:53:00

Байгаль, орчин ногоон хөгжлийн яамны хэлтсийн дарга нар авлигал авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байлаа. Энэ талаарх мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

- БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын дарга Д.Даваасамба, мэргэжилтэн С.Баярхүү, Үнэлгээ аудтиын хэлтсийн дарга П.Бүнчинжав нартай холбогдох авлигын хэргийн талаарх мэдээлэл анх таньд хаанаас ирсэн бэ? Уг мэдээллийг олон нийтэд тараах болсон шалтгаан тань юу вэ?  

- Надад мэдээлэл ирсний дагуу шалгатал үнэн байсан. Газрын дарга нар авлигын асуудалтай холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа гэсэн. Би авсан мэдээллээ та бүхэнд дамжуулсан. Монгол улсад тулгамдаж буй хамгийн хурц асуудлын нэг бол авлига гэж би боддог. Иймд эдийн засгийн шилжилтийн энэ цаг үед авлигыг үл тэвчиж чадвал хүнд үеэ даваж гарч байна гэсэн үг. Хэрэв бид авлигалдаа “идэгдэх” юм бол хүнд байдалд орно.Тэр тусмаа залуучууд улс төрийн  манлайлал үзүүлж, авлигыг  нийгэм даяар “үзэн ядах”  сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Бүр бага дунд боловсролоос нь авахуулаад энэ ямар хортой, сөрөг үр дагавар бий болгодог зэргийг  олон түмэнд маш сайн ойлгуулах хэрэгтэй юм. Эрх баригч нам үүнтэй тэмцэхээ ч илэрхийлж байна. Гэтэл намын нэрийн ард нуугдсан төрийн албанд ашиг хонжоо олох сонирхол бүхий сайн, муу этгээдүүд байгаа нь харагдаж байна. Авлигатай тэмцэх газрынхан ажлаа сайн хийж байгаад талархаж байна.

- Нийт хичнээн төгрөгийн асуудал яригдаж байгаа юм бол.

-Мэдэхгүй байна. Уг хэргийг хуулийн байгууллага нь шалгаад шийдвэрлэх биз.

- Та “АТГ ажлаа сайн хийж байна” гэж хэллээ. АТГ байгуулагдаад 10 жил болсон ч манай авлигын үзүүлэлт улам ухарч , авлигын авах үйлдэл нэмэгдсээр байна. Таны хувьд УИХ дахь Авлигын эсрэг бүлгийг байгуулан тэргүүнээр ажиллаж байсан хүн. Энэ үүднээс миний сая хэлсэн шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

- Утаатай тэмцээд л 100, 100 тэрбумаар зарцуулаад байсан утаа өөрчлөгдсөнгүй. Авлигатай тэмцээд байсан ч өөрчлөлт гараагүй. Иймээс эл асуудал дээр улам хатуу ажиллаж, ширүүн шийтгэх ёстой. Миний хэлсэнчлэн нийтийн боловсролын түвшинд ухамсарт нь сайн суулгаж өгөх хэрэгтэй. Сургуулийн сурагч, оюутнуудаасаа эхлээд авлигыг мэдэх ёстой. Ингэснээр өөрөө  эцэг, эх, ах дүү, хамаатан садан, найз нөхөддөө ойлгуулж, үзэл санааг түгээж, шүүмжилдэг байх юм. Яагаад авлига бий болдог, ямар учир шалтгаан, хортой гэдгийг мэдэх ёстой. Авлигаар бий болсон мөнгийг зарцуулж болохгүй, тэвчих сэтгэл зүйг анхнаас бий болгох хэрэгтэй. Гэхдээ Монголын төрийн бүртгэл сайжирч байгаа. Авлигын эсрэг хуульд хоёр гурван удаа өөрчлөлт оруулж чадсан. Хуулиар бид авлигатай тэмцэх алхамуудыг хийж байсан. Үр дүн нь гарч ирсээр байна. 

- Гарсан бодит үр дүнгүүдээс хэлбэл?

- Би АТГ-ыг хүчирхэгжүүлж, чадавхижуулах хэрэгтэй гэж боддог. Дахин 20 жил авлига гэх “нийгмийн хавдар” болсон зүйлтэй тууштай тэмцэх хэрэгтэй. Би энэ байгууллагыг дэмжиж ирсэн. Хамгийн анх УИХ-ын гишүүн асан Б.Тэмүүжин, Ж.Сүхбаатар миний бие нар хамтран парламент дахь  авлигалын эсрэг бүлгийг байгуулж байсан түүхтэй. Бид анх санаачлан нээлттэй сонсгол хийсний үндсэн дээр төрийн албан хаагчид өөрсдийн хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлдэг болсон шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө орлогоо дэлгэрэнгүй мэдүүлдэг болоод  10 гаруй жил боллоо. Ямар ч байсан төрийн болон  улс төрийн албан хаагчдын орлого, зарлагыг олон нийт мэддэг болсон.  Мөн худал хэлэх орон зай маш их багасаж байгаа. Цаашид улам орон зайгүй болгох талаас нь бүгдийг хийнэ. Манай УИХ намрын анхны чуулганаар “Авлигын эсрэг үндэсний хөтөлбөрийг” баталлаа. Авлигын эсрэг парламентын бүлгийг байгуулан ажиллуулж байна. 10 гаруй УИХ-ын гишүүд нэгдээд зохион байгуулалтанд орсон. Энэ нь “Мonpac” буюу Монголын парламентын гишүүд авлига, ашиг сонирхлын эсрэг гэсэн үгийн товчлол. Дэлхийд парламентын засаглалтай бүхий л орнуудын парламент нэгдэж орсон авлигын эсрэг улс төрчдийн “Government Paс” гэж байгууллага байдаг. Энэ байгууллагад манай улсын парламент гишүүнээр нэгдэн орж, авлигыг үл тэвчих үзэл санааг олон түмэнд сурталчлах, авлигын эсрэг хууль тогтоомжийг бэхжүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сайн дурын үүрэг хүлээж, санаачлага гаргах үүрэг хүлээсэн. Тэгээд бид ярилцаад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнээр “Авлигын эсрэг парламентын бүлэг”-ийн ахлагчаар тавьсан.

-Та саяхан ажлаа өгсөн гэсэн үг үү?

-Одоо шинэ залуу үе улс төрчид авч, манлайлах ёстой.

-Та цэвэрлэх байгууламжийн асуудлаар Д.Оюунхорол тэргүүтэй гишүүдийг огцруулах нь зүйтэй гэж УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ярьсан. Харин одоо яамны дарга нарынх нь авлига авсан гэх мэдээллийг олон нийтэд болгочихлоо. Хоёр өдөр дараалан хийсэн таны мэдэгдэл ямар нэгэн улс төрийн эрх  ашиг, сонирхол агуулж байна уу гэх хардлага байна? Үнэхээр таньд Д.Оюунхорол гишүүн рүү дайрсан улс төрийн далд санаа байгаа юм биш биз.

-Байхгүй ээ. Саяны авлигатай холбоотой асуудал Д.Оюунхорол сайдтай холбоогүй. Яаманд нь ажиллаж байгаа хүмүүсийн асуудал шүү дээ. Цэвэрлэх байгууламжийн асуудлыг бүгд мэддэг. Өвөлдөө бид утаанд хордож зундаа хорт бохирын агаарыг биендээ нэвчтэл амьдарч  байна шүү дээ. Яагаад ийм болчихсон юм бэ? 20 жилийн өмнө ийм байгаагүй. Бидний хүүхэд нас крантнаасаа цэвэр ус уучихдаг үе өнгөрсөн. Тийм сайхан цэвэр устай байлаа. Гадаа орсон цас цав цагаан, цэвэр агаартай хот байсан. Харин одоо ийм байгаа нь төр ажлаа умартсантай холбоотой. Үндсэн хуулиар эрүүл аюулгүй орчинд амьдрах нь МУ-ын иргэний эрх байтал үүнийг биелүүлэхийн  тулд төр үүргээ хангалтгүй биелүүлсэн байна. Төрийг төлөөлдөг гурван албан тушаалтан бий.  Улаанбаатар хотын дарга Су.Батболд, БОАЖЯ-ны сайд Д.Оюунхорол, БХБЯ-ны сайд Г.Мөнхбаяр нар хамтдаа нэгдэж,  нэг баг болоод  ажлаа эхэл. Энэ дулааны улирлыг орхигдуулж болохгүй. Хангалттай ярьлаа. Сүүлийн 10 жил ярьсан ч энэ асуудал шийдэгдсэнгүй. Одоо шийдэх боломж нь ойртож байна. Техник эдийн засгийн үндэслэл нь гараад ирлээ. Зөвхөн техник үндэслэлийг нь тогтооход 5 тэрбум төгрөгийг шийдээд өглөө. Ярих нь ихэдлээ одоо хийх цаг нь боллоо. Энэ хавар ажлаа эхлээд намар очиж гүйцэтгэлийг нь шалгаад үнэхээр үр дүнтэй байвал Д.Оюунхорол, Су.Батболд, Г.Мөнхбаярыг “тэнгэрт тултал” нь магтана. Ажлаа жилийн дотор төлөвлөж хийхгүй бол огцруулж, дараагийн чаддаг хүмүүст ажлыг нь хүлээлгэн өгөх хэрэгтэй. Ажлаа хийх ёстойг сануулсан болохоос биш өнөөдөр огцруулна гэж яриагүй. Одоогийн засгийн газрыг огцруулах болоогүй байна. Гол нь ажлаа хийхийг нь шаардаж байна. Энэ бол бидний үүрэг Засгийн газрыг шахаж, шаардаж, гол ажлаа хийхэд олон түмний үгийг хүргэх ёстой. Зуны улиралд бохир үнэртээд баймааргүй байна шүү дээ. Өвөлдөө энэ утаанд нийтээрээ  хордоод зун болохоор өмхий дунд байгаад баймааргүй байна. Энэ байж боломгүй асуудал. Улаанбаатар дэлхийн хамгийн бохир хотын нэг боллоо. Одоо дээрээс нь хамгийн өмхий хотын нэг болох нээ. Монгол хүн болгоны санааг энэ асуудал зовоож байна шүү дээ. Нийслэл Улаанбаатар хотноо нийт хүн амын 50 хувь нь орж, гарч байна.

-Танд өөр ямар нэг газрын дарга авлига авч байна гэсэн мэдээлэл ирдэг үү?

-Хэрэв ямар нэг мэдээлэл гарвал шууд олон түмэнд ил гарч хатуу хэлэхийг эрмэлздэг.

-Энэ анхны тохиолдол гэж хэлж болох уу?

-Энэ бол засгийн газраас гарсан анхны тохиолдол гэж хэлж болно.

- Бид авлигаас ангижрахын тулд өөр ямар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа вэ?

-Аль нэгэн хүнийг тодорхой болгохын тулд ах дүү, хамаатан садан, сонирхлын түвшин, хамтран ажиллагсад зэргийг мэддэг болсон. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй бол эрүүгийн хариуцлага тооцож, ноогдуулах хариуцлага нь улам чангарч байна. Нийгэм өөрөө авлигыг үл тэвчиж байгаа нь харагдаж байна.

-Авлига, хээл хахуулаас урьдчилан сэргийлэх цаашлаад авлигыг бууруулах гол арга хэрэгслүүдийн нэгийг ОУ-ын ISO 37001 стандартыг хэрэгжүүлэх гэж ярьж байна. Энэ стандартыг Монголд нэвтрүүлэхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байгаа юм байна лээ. Таньд энэ талаар сонсож, мэдсэн зүйл байна уу?.  

-Дэлхий нийт авлига, мөнгө угаах, терроризм, хүний наймаа, хар тамхи зэрэг ТОП сэдвүүд дээр нийтлэг итгэл үнэмшилтэй болж байна. Авлига нийгэмд ямар хор холбогдол, хохирол  учруулж болохыг үздэг индекс, хэмжээсийг бий болгож эхэлсэн. Тиймээс бид энэ хэмжээсийг Монголд нутагшуулаад түүнийгээ хүн бүр мэдэж, даган мөрдөх ёстой. Маргааш цаг агаар халуун байна гэдэг шиг Монголын авлига “халж байгаа” гэдгийг мэдэх ёстой. Иймд бид нутагшуулаад дараагийн ажил болгож авч явах хэрэгтэй. Солонгосын авлигын эсрэг хууль хууль их сайн хууль байна лээ. Би орчуулсан байгаа. Тэр хуулинд улс төрчдийн хийж болох, болохгүй зүйлийг тодорхой тусгаж оруулсан байна лээ. Улс төрчид хаана, хэнтэй уулзах, төрийн машинаар хүүхдээ сургуульд нь зөөж болох уу зэрэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй. Хичнээн төгрөгийн бэлэг дурсгалын зүйлс авч болох, цалингийн хэдэн хувиас дээш давсан бэлэг авсан бол төрийн музейн сан хөмрөгт байршуулж, дурсгах зэрэг арга хэмжээг авч болно. Хойд Солонгос, Англи оронд бусад орны төрийн удирдагчдын хүргүүлсэн бэлэг сэлтийг тухайн улсын сан хөмрөгт хадгалуулж, дипломат харилцааг харуулж, илтгэсэн байдаг. Гэтэл манай улсад тийм юм байна уу? Ю.Цэдэнбал болон өмнөх Ерөнхийлөгч нарын бэлэг сэлт хаана байна.

- Энэ стандартыг Монголд амжилттай нэвтрүүлээд төрийн болон төрийн байгууллагууд бүгд дагаж мөрдөөд ирвэл авлига тодорхой хэмжээгээр буурна гэж мэргэжилтнүүд хэлж байгаа. Уг стандартыг нэвтрүүлэхэд парламент дахь авлигын эсрэг бүлэг дэмжлэг үзүүлэх ёстой гэж та үзэж байна уу?

- Монголын онцлогт тохируулсаны дараа стандартаа нэвтрүүлээд холбогдох байгууллагууд нь дагаж мөрдөөд явах ёстой доо.

 

 

 

 

 

 

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
DOGI
J.ENKHBAYR SHUDRAGA MASH CHADALTAI BOLOVSON KHUCHIN BAYR KHURGIE AMJILT URAGSHAA .
2017/02/13 182.160.4.185
зочин
Ж. Энхбаяр гишүүнд баярлалаа
2017/02/13 139.5.216.175
Мядагмаа
Төрийн албан хаагчдын хаус машин гэх мэт нь хадам ээж, хамаатнуудынх нь нэр дээр бүртгэлтэй явдаг болсон нь нууц биш. Хотын орлогч дарга нар бүгд 2 машинтай, хүүхдүүд эхнэрүүд нь нэгийг нь унаж байна
2017/02/13 203.169.50.243
GG
танийг ёстой шүтэж амьдары хаана нэр дэвшинэ тэр дүүрэгт чинь очиж саналаа өгж байя
2017/02/13 115.145.203.106
GG
Энхбаяр гишүүнээ авилга аваад төрд учруулсан хохирлыг хэд дахин нугалж төлүүлдэг, авилга авсан хүнийг дахиж төрд ажиллуулахгүй байх хууль санаачлаад, өмнө санаачилсан хуулиа сайжруулаад батлуулчвал
2017/02/13 115.145.203.106
aaa
Holbootoi, Holbooguig Enkhbayar togtoofog bolson yum uu
2017/02/13 103.212.116.221
Ggggg
Said iin baruun gariin hun yaj holboogui baihavdeeeeee
2017/02/13 27.123.214.114