Өвөр монголын Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд "Алтан бүс" үндэсний бөхийн барилдаан болж улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Өвөрмонголын аварга Баярбаатар үзүүрлэсэн байна. Тус барилдаанд манайхаас улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Одгэрэл тэргүүтэй 30 гаруй бөх очиж барилджээ. Түрүүлсэн улсын арслан П.Бүрэнтөгс 5 сая юаниар шагнуулжээ.