Энэ долоо хоног танд таатай байх болно. Та аливаа зүйлд манлайлагч нь байж, сэтгэл санаа өөдрөг байхаас гадна амьдралын жижиг сажиг асуудлыг түвэггүй шийдэж чадна. Энэ долоо хоногт шинэ харилцаа, шинэ хүн хүлээж байна. Ажлын талбарт ч та одтой байж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь амжуулж дөнгөнө.
ҮХЭР
Дотоод сэтгэлээ илэрхийлэх гайхалтай үе. Долоо хоногийн эхээр та өөртөө дэндүү гэмээр итгэлтэй байж, ажлын амины элдэв уулзалт, ярилцлагыг ашигтайгаар шийдэж чадна. Хэцүү, боломжгүй хэмээн хойш тавьж байсан уулзалтаа энэ үед төлөвлөөрэй, та гарцаагүй амжилт олж чадна. Амралтын өдрүүдийг найз нөхдийн хүрээнд хөгжилтэй өнгөрүүлнэ. Ажил дээрээ жаахан зэмлэл хүртэж мэднэ.
ХАМТАТГАХ
Завгүй долоо хоног эхэлнэ. Санхүүгийн асуудлууд сайжирч долоо хоногийн төлөвлөгөө болон болох үйл явдлууд цэгцэрнэ. Ойр дотынхон тусалж дэмжих бөгөөд тэдний үнэнчийг дахин батлах болно. Гэртээ амрах илүү тайван, тухтай нөхцөл байдлыг бүрдүүлэхийг хичээгээрэй. Эрүүл мэндэд ноцтой өвчлөл байхгүй боловч биеэ хэт чагнаснаас өвдсөн мэт мэдрэх бололтой. Таны өвчин бие гэхээсээ илүү сэтгэл санаатай чинь холбоотой байна.
МЭЛХИЙ
Долоо хоногийн эхээр ажлын нөхцөл байдал таагүй байх бололтой. Таны ажлын нөхцөл байдал ажлын бүтээмжид тань сөргөөр нөлөөлж байсан ч энэ талаар даргадаа цухуйлгах хэрэггүй. Таны эрч хүч ажлын эцсийн үр дүнд эергээр тусгалаа олно. Хүсэл мөрөөдөлдөө өөрийн эргэлтээ хийгээрэй. Хайр дурлалын харилцаанд саад учирна. Гэхдээ та энэ саадуудыг давж чадна.
АРСЛАН
Ашигтай долоо хоног. Ялангуяа та хувийн бизнес эрхэлдэг бол орлогын тань үүд нээгдэх нь. Таны эрч хүч, урам зоригийг сэргээх хэн нэгэнтэй учрах бололтой. Гэр бүлийн уур амьсгал ч эерэг таатай байх болно. Бусдад их хэмжээний мөнгө зээлдүүлэх хэрэггүй, хугацаанд нь буцааж авна гэж санасны ч хэрэггүй. Гэрлэсэн, эсвэл ганц бие байхаас үл хамаарч та эсрэг хүйстнүүдийн анхаарлын төвд байх болно.
ОХИН
Долоо хоногийн эхээр танд баярт үйл явдал тохиох болно. Хамт олны дунд мэргэжлийн ур чадвараараа онцгойрч, амжилттай ажиллана. Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Эдгээр өдрүүдэд аз таныг ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Таны харилцааны ур чадвар өндөр байх тул илтгэл тавих, гэрээ хэлцэл байгуулахад амжилттай болно.
ЖИНЛҮҮР
Эрч хүч суларна. Эргэн тойрны хүмүүсийн хандлага, ааш зан таны бухимдлыг төрүүлэх бололтой. Эелдэг байж, бусадтай найрсаг харилцахыг хичээгээрэй. Өнгөрсөн долоо хоногийн шийдээгүй ээдрээтэй асуудал дахин гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг амжилттай бүтнэ. Хайр дурлалаас ангид байж, өөртөө илүү цаг зарцуулах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр өөртөө цаг гаргаж, дуртай зүйлсээ хийж амрахыг хичээгээрэй.
ХИЛЭНЦЭТ
Хоёрдмол шинжтэй долоо хоног. Ганц бие хүмүүс шинэ сонирхолтой танилтай болно. Магадгүй энэ шинэ танил амьдралын хань чинь байхыг үгүйсгэхгүй. Ажил хэрэг хэвийн үргэлжилж, тогтсон орлогоо олно. Бизнесийн шинж төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол найдвартай хүмүүстэй түншлээрэй. Гэр бүлээс гадуур харилцаа, хууралт илчлэгдэх магадлалтай. Зээл авах гэх мэт санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байх болно. Мөнгөнд хэт их анхаарал хандуулах хэрэггүй.
НУМ
Завгүй долоо хоног. Ялангуяа долоо хоногийн эхэн үед танд ажлаас өөр зүйлийн тухай бодох сөхөө ч гарахгүй. Ажлын ачааллаа тохируулж, тайван, хүлээцтэй байж, таагүй зүйлээс өөрийгөө татаж аваарай. Долоо хоногийн сүүлчээр гэр бүлийн харилцаа хүндэрнэ. Гэр бүлийн тань ахмад хүний бие чилээрхэж, нэлээд сандаргах бололтой. Санхүүгийн байдал тогтвортой, эрүүл мэндийн хувьд асуудалгүй байх болно.
МАТАР
Мөнгө, санхүүгийн үйл хэрэг бүтэмжтэй байна. Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайжирч, орлого нэмэгдэнэ. Шинэ бизнес, ажил хэрэг эхлүүлэхэд таатай. Ихэнх хүмүүст тохиох гэнэтийн өөрчлөлт нь тэднийг шаргуу хөдөлмөрлөхөд хүргэнэ. Тэд амжилт гаргах болно. Санаандгүй танилцсан нэгэнтэй удаан хугацааны турш холбоотой байх болно.
ХУМХ
Урам зоригоор дүүрэн өдрүүд ирж байна. Долоо хоногийн дундуур ажилтай холбоотой эерэг зүйл тохионо. Зөн совиндоо итгээрэй. Хайр дурлалын харилцаанд эргэлт гарна. Таны сэтгэлд хэн байгааг тунгааж, сонголт хийх цаг иржээ. Санхүүгийн байдал сайжирна. Эрүүл хооллож, хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.
ЗАГАС
Сурч боловсрох, шинэ зүйлийг мэдэхэд долоо хоногийн эхэн тустай. Энэ үеэр таны сонирхол эрс нэмэгдсэн байна. Эхний өдрүүдэд өмнө нь хэцүү ойлгомжгүй байсан асуудлууд амархан шийдэгдэж таны сэтгэл санаа өндөр байна. Ажилдаа бүгдийг татан оролцуулж, бусдын давуу талыг ашиглахыг хичээгээрэй.. Гэр бүл зохиохоор төлөвлөж буй хосууд сайхан мэдээ сонсоно. Эрүүл мэндийн байдал сайн байна.