Зэвсэгт хүчний нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпитальд өнгөрсөн долоо хоногт гал гарчээ. Тус эмнэлгийн шинэ барилгад үйл ажиллагаа явуулдаг Дотрын дөрөвдүгээр тасагт гал гарснаас үүдэн эмч, өвчтөн олон хүн угаарын хийд хордсон ажээ. Гэхдээ хүний амь нас хохироогүй, өвчтөнүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэхүү галын хэргийн талаар тус эмнэлгийнхэн ихээхэн нууцлаж байгаа ба зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар эмнэлгийн ажилчин тоног төхөөрөмжийн хайрцаг дээр тамхины иш хаясан байж болзошгүй гэжээ. Галын хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд галын шатгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.