8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд шатахууны 52 хоногийн нөөцтэй байна

2015-12-24 14:39:00

Улсын хэмжээнд шатахууны 52 хоногийн нөөцтэй байгаа талаар Уул уурхайн яамнаас мэдээллээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 52 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа аж. Үүнээс А-80 автобензин 69, Аи-92 автобензин 61, дизелийн түлш 43, ТС-1 36 хоногийн нөөцтэй байгаа аж.   Засгийн газрын 2012 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний улсын болон компанийн нөөц тус бүр 30 хоног нийт 60 хоног болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Тус тогтоолын үр дүнд компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц 3.1 дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буурчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ШАТАХУУНААС БАЯЖСАН ХУЛГАЙЧУУДЫН СЭТГЭЛ НЬ ХАНАХГҮЙ УЛАМ ИХ ИДЭХИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЖ БАЙНА.ЯАХАВ ИХ ИДСЭН ЭРҮҮ ХУВХАИРНА ДАА.МАНАЙ ХУЛГАЙЧУУД Ч ДЭЭ
2015/12/24 103.17.108.42