8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Батцэцэг: Дүү нараа урамшуулах, хурцлах зорилгоор ийм шийдвэр гаргасан

2017-02-14 09:14:58

Монголын чөлөөт бөхийн холбооноос үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг хийж дууссан талаар мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Мөн шигшээ багаа бүрдүүлээд байгаа. Шигшээ багийг бүрдүүлэх үеэр дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг шигшээгийн үндсэн тамирчнаас нэрээ татжээ. Тэрбээр үндэсний шигшээ багийн орон тооны бус шигшээд орох хүсэлтээ холбоондоо гаргасан байна.  Ингэснээр өнөө жилээс жин өгсч барилдаж, улсын аварга болсон, “Алтан гран при” тэмцээний хошой аварга П.Орхонд том боломж гарч ирж байна. Өөрийн хүсэлтээр цалинтай буюу үндсэн тамирчны орон тооноос нэрээ татсан Дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медаль, Гавьяат тамирчин С.Батцэцэг эл шийдвэрийнхээ талаар өчигдөр /2017.02.13/ фэйсбүүк хуудсандаа тайлбар хийлээ.

Тэрбээр,

-“Соронзонболдын Батцэцэг миний бие нь чөлөөт бөхийн спортоор 2006 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдож байв. Үүнээс хойш баг хамт олон, Монгол Улсын Засгийн газар, салбарын яам, төрийн байгууллагууд, Чөлөөт бөхийн холбоо, ачит багш нарынхаа болон бөхөд хайртай монголчуудынхаа дэмжлэгээр олон сайхан амжилтад хүрсэндээ баяртай байдаг.

Шигшээ багийн тамирчин болох тэр үед надад маш их урам зориг, түүнийг дагаад том хариуцлага ирж байгааг ойлгож, өдөр бүр хичээж бэлтгэл, сургуулилтаа сайн хийдэг болсон. Амжилтаа богино хугацаанд гаргаж, одоогоор Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 1 мөнгө, олимпийн хүрэл, Оюутны “Универсиад” наадмын алтан медаль хүртсэн зэрэг амжилтыг гаргалаа. Энэ амжилтыг маань Монгол Улсын Ерөнхийлөгч, төр засаг, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, Чөлөөт бөхийн холбоо, бөхөд дуртай хувь хүн компаниуд өндрөөр үнэлсний учир би тогтмол цалин авдаг. Гэхдээ би өнөөдөр миний оронд өөр нэг тамирчин шигшээ багт орж, миний мэдэрсэн мэдрэмжийг авч, амжилт гаргаасай гэж хүссэн учир 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах, хурцлах зорилгоор ийм шийдвэр гаргасан.

Монголын чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч, багш нарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зүйл огт байхгүй. Мөн би барилдахаа болих болоогүй ээ. “Токио 2020” олимпийн наадмын шинэ цикл эхэлж байна. Би бэлтгэлээ нягт сайн хийнэ. Албан бус шигшээ багт орж, бэлтгэл цугларалтад бүрэн хамрагдана. Би цалин авахгүй л болохоос шигшээ багийн тамирчин хэвээрээ байгаа. Энэ санааг маань ОУХМ Э.Сумъяа, Ш.Түмэнцэцэг хоёр найз маань дэмжиж, бид гурав спортоор хичээллэж байсан бага жаахан хүүхэд байсан үеэ бодон, ийм шийдвэр гаргасан юм. Бид өөрсдийн чадах зүйлээр, өөрсдийнхөө хэмжээнд хүмүүст тус болох хүсэлтэй энгийн л нэг тамирчид. Муугаар бодож бүү хардаасай” хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хилчин
Ухаантай хөөрхөн охид
2017/02/14 202.9.40.250
Зөв бодол байна.
Ухалаг шийдвэр байна баяр хүргэе. Араасаа олон олон дэлхийн болон олимпийн аварга дагуулуудтай булган сүүлтэй бурхан тамирчин байгаарай.
2017/02/14 24.56.183.104
batka
uneheer zuv saikhan shiidver gargajee. Demjij baina shuu. Naadah er zorigiig chine manai ene uls turiihun gargaj chadahgui bgaan shdee. suraltsaasai daa
2017/02/14 124.158.92.33
Болд
Их ухаалаг шийдвэр гаргажээ. Дүү нартайгай хамт улам илүү амжилт гаргахыг ерөөе.
2017/02/14 103.212.119.81
Оогий
Мундаг
2017/02/14 27.123.214.123