Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ноён ууланд зөвшөөрөлгүй олгосон дөрвөн лицензийг хүчингүй болгох асуудлын талаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцжээ.Тус хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. “Сентерра гоулд” компанийн зүгээс “Улсын тусгай хамгаалалттай газар болон стратегийн орд газрын хилийн бүс тодорхойгүй байгаа. Тиймээс тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан. Тус асуудлыг анхан шатны шүүхээр энэ хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон. Энэ шийдвэрийг дээрх компанийн тал эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан нт энэ аж. Ийнхүү маргааныг хэлэлцэж дуусах хүртэл Ноён ууланд ямар ч олборлолт явуулахгүй байхаар болжээ. Хэрвээ олборлолт явуулбал дээрх компани хуулийн хариуцлага хүлээх юм байна.
Ноён ууланд ямар ч олборлолт явуулахгүй
2017-02-14 10:32:57