8o
Улаанбаатар хот
mobile menu

Авлига өгсөн "Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаярыг гурав хүртэлх жилээр яллах үндэслэлтэй

2017-02-14 13:04:00

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамбыг авлига авч байхад нь АТГ-ын мөрдөн байцаагчид энэ сарын 08-нд баривчилсан.Тодруулбал, БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба 150, П.Бүчинжав нь 40, мэргэжилтэн С.Баярхүү нь 20 сая төгрөгийн хахууль авч байсан нь ил болоод байгаа. Тэдэнд600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахаар “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр авлига өгсөн нь ил болсон. Тэд үйлдэл дээрээ баригдаж, АТГ-т саатуулагдсан ч өнгөрсөн ням гаригт Д.Даваасамбаас бусад нь батлан даалтад гараад байгаа билээ. 
Харин түүнд авлига өгсөн эзэн нь “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр нь Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт идэвхтэй ажиллаж ирсэн төдийгүй 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд тус яамнаас мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх чиглэлээр эрх авсан байна.
Мөн үүнээс гадна БОАЖЯ-ны 2016 оны тавдугаар сарын үйл ажиллагааны тайланд “Оюу цагаан барс” компани нь 13.3 тонн нарсны овгийн сибирь хушны самрын идээг худалдан борлуулах 2.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байсан байна. Тус компанийн захирал Ц.Анхбаяр  гэгч эрхэм бол нэлээд нууцлагдмал нэгэн. Гэхдээ “Оюут цагаан барс” компани нь БОАЖЯ-тай нэлээд ойр. Мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол хамгийн сүүлд 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахаар ийнхүү хөөцөлдөж байсан аж. 


Д.Даваасамба нарыг тав хүртэлх жилээр Ц.Анхбаярыг гурав хүртэлх жилээр яллах үндэслэлтэй


Авлигын хэрэгт нэр холбогдоод буй дээрх этгээдүүийн авлига авсан, өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар ял оноох юм. Тодруулбал,
268 дугаар зүйл. Хээл хахууль авах
268.1. Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх
269.1. Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мөнгө
Боажя жинхэнэ авилгал хээл хахуулиар ажилаа явуулдаг газардаа.
2017/02/15 219.241.226.253
Ядуу ард.
Мөнгөтэй хүмүүсийг ял эдлүүлж дийлэх үү? Мөнгөгүй хүмүүсийг бол яриад хэрэггүй.
2017/02/14 103.212.119.107
Irgen
Anhbayr geh etgeed tenderiig bas avilgaar avsan baih sursan uimiig suraar boohgui
2017/02/14 66.181.190.210
иргэн
Монголчуудын амьдралыг доройтуулж байгаа, Монгол улсын хөгжлийг сааруулж байгаа гол зүйл бол энэ авлига юм. Иймд ийм хүмүүстэй хатуу тэмцэж арга хэмжээ авах х хэрэгтэй.
2017/02/14 103.212.116.247
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 9