8o
Улаанбаатар хот
mobile menu

ЦЕГ-аас сэрэмжлүүлэг хүргүүллээ

2017-02-15 16:26:00

Ариутгал хийх нэрийдлээр айлд орж хулгай, дээрэм хийж байсан этгээдийг баривчилжээ. Тодруулбал Хан-Уул дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид өдрийн цагаар айлуудаар явж, өөрийгөө "ариутгал хийж явна" гэж танилцуулан хуурамч бүртгэл хийн дээрмийн гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдийг газар дээр нь шуурхай илрүүлсэн байна. Сэжигтэн 25 настай иргэн М нь оюутны амралтаараа бэлэн мөнгө хэрэг болсон учраас өдрийн цагаар ийнхүү бага насны хүүхэд, хөгшид биеэ хамгаалах чадваргүй иргэдийг дээрэмдэхээр худал хэлж гэрт нь ороод эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ.

Ингэхдээ бэлтгэл болгож урьд өдөр нь ариутгагчийн хувцас, хэрэгсэл, гав, скоч, олс, шанага бэлдсэн байна. Тиймээс иргэд та бүхэн өдрийн цагаар өндөр настан, насанд хүрээгүй хүүхдүүдээ гэрт нь орхихдоо судалгаа авна, сууц өмчлөгчдийн холбооноос явж байна, ариутгал цэвэрлэгээ хийнэ гэх мэт ярьсан хүнээс болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл