Улс орны эдийн засаг хямралтай энэ үед дээр дооргүй л хэмнэх тухай ярьж байна. УИХ-ын гишүүн Г.Уянга нэлээдгүй сайн хэмнэдэг гэнэ шүү. Тэрбээр энэхүү "харамч" хэмнэлтийнхээ талаар өөрийн цахим хуудаснаа "Хамаг тос, оо... бүх юм зэрэг зэрэг л дуусч байна. Ингээд хайчилчихаар лав 7 хоногийн нөөц найдвартай. Над шиг хайчилж байгаад бүгдийг нь дуустал хэрэглэдэг бүсгүйчүүд олон байдаг байхаа. Хэмнэлт хэзээ ч илүүдэхгүй" хэмээсэн байна.