8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Гэгээн Валентины өдөр тохиож, БОАЖЯ-ны зарим албан тушаалтныг шалгаж эхэлсэн өдөр

2017-02-14 19:00:00

Хүйтэн өвөл цаашилж, хаврын улирал айсуй. Сэтгэл зүрх догдолж, хайртай хүндээ тэмүүлж байгаа эрхэм уншигч танд гэгээн валентины баярын мэндийг хүргэе. Хараахан та одоо хүртэл ажил ихтэй хайрт ханьдаа, найз бүсгүй, найз залуудаа баярын мэнд хүргэж амжаагүй яваа юм биш биз. Хэрэв хайртай эмэгтэй, залуугаа санасан бол халуун тэврэлтээр түүнийгээ тэвэрч угтахаа бүү мартаарай.  Чухал.мн вебсайт долоо хоног бүрийн ажлын өдрүүд гадаад болон дотоодод болсон үйл явдлыг тоймлон хүргэдэг "Монголын нэг өдөр" тойм мэдээллээ хүргэж байна. Гэхдээ тойм мэдээллээ эхлэхээс өмнө уншигч та бүхэнд хайрттайгаа ажлаа тараад үзэх киноны жагсаалт, Валентины хөгжилтэй постыг шигтгэж оруулж байна. 

Өнөөдөр Гэгээн Валентины баярын өдөр. Энэ өдрийг Европ тивд 13-р зуунаас эхлэн тэмдэглэгдэж ирсэн бөгөөд Ромын тэрс үзэлтнүүдэд цаазлагдсан Христосын шашны зүтгэлтэн залуу ламын хайр дурлалаас үүдэн тогтсон баяр юм.

Манай эрины III зуунд Ромын эзэн хаан Клавдий хүмүүсийг гэр бүл болохыг хориглосон хууль гаргажээ. Залуу лам Валентин эзэн хааны энэ хуулийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас залуу гэр бүлүүдийг нууцаар гэрлүүлдэг байв. Ийнхүү нууцаар хүмүүст тусалж байгааг нь мэдсэн Клавдий хаан ихэд хилэгнэж, Валентиныг шоронд хатааж дараа нь цаазаар авах зарлиг буулгажээ. Валентин шоронд хоригдож байхдаа шоронгийн захирагчийн охинтой танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Цаазаар авахуулахынхаа өмнөхөн тэрбээр хайртай бүсгүйдээ “Валентинаас” гэсэн хаягтай өөрийн хайр сэтгэлийг илэрхийлж, үүрд, тэнгэрийн орноос ч түүнийгээ хайрлаж явах болно гэсэн утга бүхий хайрын зурвас бичсэн байна. 

Хатуу ширүүн цаазыг ч даван дурлалт хосуудын хайр сэтгэлийг бурхны өмнө мөнхөлж байсан Валентиныг цаазалсан өдөр нь хүмүүсийн сэтгэлийг ихэд хөдөлгөж, оюун санаанд нь үүрд хадагдан үлдсэн нь өнөөгийн бидний тэмдэглэдэг хоёрдугаар сарын 14 юм. Энэ өдрийг залуу хосууд өөрсдийн хайр сэтгэлийн илэрхийлэл, баталгааны өдөр болгож Валентиныг шүтээнээ болгон авчээ. Хожим нь сүм хийдүүд Валентиныг гэгээнтнүүдийн тоонд оруулснаар Гэгээн Валентины өдөр хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй. Нэмэлт мэдээлэл дуулгахад, Дэлхий даяар энэ өдрийг гэгээн хайрын өдөр болгон тэмдэглэхээс гадна Ном бэлэглэх олон улсын баярын өдөр билээ.  Жил бүрийн энэ өдөр нэн түрүүнд хүүхдэд ном бэлэглэх ёстой.Та хүүхэддээ ном бэлэглэж амжсан уу. Харин одоо та бүхэндээ Гэгээн Валентины баярын өдрийг хосууд хэрхэн тэмдэглэж байгаа болон сошиал ерөнцийн сонин сайхан мэдээллийг дуулгая. 

Хайрын баяраар үзэх 19 кино

When In Rome (2010)

I have a feeling this broad is high maintenance...

50 First Dates (2004)

I don't remember telling you I'd give you head daily, but what do I know?

Slumdog Millionaire (2008)

I'm no longer a slumdog...I'm a lowly intern at a NY news station...

The Amazing Spider-Man (2012)

Why do you always make me put on this mask when we make love?

 The Tourist (2010) (Runner Up: Original Sin)

My Brad Pitt sprung a leak again...he looks like pirate...

 This Means War (2012)

I wasn't accusing you of overcompensating; I just said it's a really big pig...

 Days of Summer (2009)

Haha, no seriously, keep calling me quirky, and I'll throw you off this roof...

Walk the Line (2005)

I'm a little bit country...she's a little bit rock and roll...

 Ghost Town (2008)

All I'm saying is if you liked it then you shoulda put a ring on it...

 Shrek (2001)

This is awkward, but umm...I kinda preferred the you that didn't look like Oprah...

Seems Like Old Times (1980)

Seems Like Old Times Lifehack Versability

About a Boy (2002)

Why am I the only grown man with a young boy on a list of romantic films...

True Romance (1993) (Runner Up: Natural Born Killers)

We can't go out like this, babe...I don't want to end up on the People of Walmart website...

 Titanic (1997)

I'm blue, dabudee dabudi...

 Bride and Prejudice (2004)

I would do anything for this woman...anything...literally anything...

 Love, Actually (2003)

What time is it? I need to get back to my husband soon...

The Wolf of Wall Street (2013)

Cheers to debauchery!

 

ЦЕГ-аас анхааруулсан сүлжээний бизнест хошуурч хохирсоор байх уу

Сүлжээний бизнес энэ үгийг бид тун энгийнээр хүлээж авдаг болоод удаж байна. Сүлжээ ёстой худлаа шүү гэсэн хэрнээ л хэн нэгэн их ашигтай мэт санагдах, амархан  мөнгөтэй болчих санагдахуйц саналыг хэлэхэд л өөрийн мэдэлгүй орчихсон жишээг харин наадаас захаас нь аваад байх  дурдахад бэлэн бий. Сүлжээ хэмээх аалзны торонд нэгэнт торлогдчихвол хар тамхинд донтсон мэт улайрсан хэсэг хүмүүс л сүлжээ гэгч бараг луйвар залилангийн хэргийг олон жил өдүүлж байгаа нь нийгэмд нэгэнт ил болчихсон зүйл.

Монгол улсад 1970-аад оноос хойш "Аз жаргалын захиа", "Жавхланг бадруулагч", "Зөөлөн эх", "Шинэ санаа" төв, "Холливиуд", "Глобал ньюс", "Байгалийн нөхөр" сан, Математикийн үйлдлийн шинжилгээний нийгэмлэг, Монголын буддист залуучуудын холбоо, "Итгэл" сан, "Мон үндэс", "Хоёр эрдэм", "Эрдмийн ундарга" сургалтын төв, бараа нь сургалт, "Оюуны төв" сан, "Ерхөг", "Элсэн цаг", "Дэбо", "Байгаль" , "Эмба", "Оюуны зууч", "Оюуны хөтөч", "Лаки зон", ЖТД, "Ундрам цацрах", "Даяар хишигтэн", "Арвай", "Талын сувд", "Баяндалай" ХХК, "Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч", "Айсуй жаргал", "Барагдашгүй алмаз", "Хөгжлийн хөтөч", "Говийн хөгжлийн ирээдүй", "Байгаль эрдэнэ" сан, "Хүсэл мөрөөдлийн хүч", "Монгол максимум", "Түшигт хаан цэцээ", "Хүслийн хүч", "Дэлхийг тойрон аялагчдын клуб" ТББ, "Алтан өндөг", Хоох.mn гэх мэт урт жагсаалт бүхий пирамид ашигласан сүлжээ Монголд нэгэнт “үүрээ засчээ”.  Гэхдээ дээр дурдсан Монголоос гаралтай сүлжээний ихэнхи нь зохион байгуулалттай эдийн засгийн гэмт хэрэг буюу залилангаар шийдэгдэж харамсалтайгаар төгссөн компаниуд. Эдгээр сүлжээний компаниуд санхүүгийн, бараатай, өнгөлөн далдлагдсан шууд худалдааны компани гэх замаар олон зуун хүн хохироож үүдээ барьжээ. Эхнийх нь асуудал дуусч амжаагүй байхад л дараагийн сүлжээ рүү хошуурцгаана.

"Onecoin", "Bitcoin" хоёулаа сүлжээний луйвар. Хятадад гол данснуудыг царцааж эздийг нь болон идэвхитэй оролцож байсан хүмүүсийг баривчлаад эхэлсэн. Шведэд мөн адил луйвар гэдгийг ард иргэддээ зарласан. Монголд ямар нэгэн аж ахуйн нэгж байхгүй төдийгүй татвараас зугтаж хараар, далдуур үйл ажиллагаа явуулсаар буй. Үүнээс гадна Их баяндалай, Ерхөг, ХООХ.mn, сайн үйлсийн аян гэх дотоодоос гарвалтай сүлжээний луйварууд явсаар байгааг ЦЕГ-аас анхааруулсаар байтал элсэж хохирсны эцэст алдсан хүн арван тамтай гэдэгчлэн хууль, шүүх цагдаа болно. Мөн "G Time", "Easy1", "Ultimatecycler" гэх пирамид тогтолцооны луйвар улсын хэмжээнд зогсож хаагдсан. Гэвч сүлжээ бишээ хэмээн элсүүлээд байгаа юм. Хүнээс мөнгө аваад элсүүлж л байгаа бол пирамидын луйвар юм. Ямар ч гэрээнд гарын үсэг зуралгүй, мөнгөө бэлнээр болон хувь хүний болон гадагшаа шилжүүлж байвал энэ ямар ч барьцгүйг илэрхийлээд байгааг Та анзаараарай. 

"Ерхөг", "Талын сувд", "Баяндалай", Хоох.mn, "Арвай" нь үндэсний үйлдвэрүүдийн бараатай, бинар маркетингийн чиглэлтэй, "Алтан өндөг" зэрэг нь сүлжээний бизнесээ эрхэлж байгаа буюу үйл ажиллагаа явагдаж байгаа гэсэн үг.
Эдгээр сүлжээний луйваруудын ижил талууд гэвэл бүгд дотоодоос үүсэл гаралтай,  ААН болон ТББ хуулийн хүрээнд байгуулагдсан, татвар төлөгч. 

Захиа, шинэ санаа, хандив тусламж, мөнгө санхүү, зээл, олон улсын байгуулага, даатгал, төрөл бүрийн сургалтууд, тийз, аялал, алт, бялуу, үндэсний үйлдвэрлэл, төсөл, ажилгүйдлийг бууруулах, ядуурлыг бууруулах, автомашин, орон сууц, олон улсын бизнес, апп гэх мэтээр өгөөш хаяж залиланг санаатайгаар хийдэг байна. Бүгд бинар буюу хосолсон маркетинг төлөвлөгөөтэй. Тодруулцал, энэ нь нэг хүнээс цааш хоёрхноор салаалдаг систем буюу сүлжээний луйварчдын сонгодог, гол хэрэглэдэг маркетинг  гэдгийг судлаачид тогтоосон байна.  

Компани болон ТББ-ыг хуулийн хүрээнд байгуулаад татвар төлөгч болж тухайн нэрэн дээрээ гаднаас юм уу дотоодоосоо бараа бүтээгдэхүүнийг сонгодог.  Хяналтад хуулийн дагуу байдаг ч сүлжээний маркетингаар үйл ажиллагаа явуулдагт анхаарч хянадаг, судалдаг байгууллага, эрдэмтэд ч байхгүй нь өөгшихөд хүрсэн гэлтэй. Хэдий чинээ худлаа ярина төдий чинээгээрээ луйварддаг. Тиймдээ ч байнга л мөнгө ярина, мөнгөнөөс өөр юу ч ярихгүй, бараатай гэсэн хэрнээ түүнийг огт ярихгүй тохиолдол бол элбэг аж.

Хүн элсүүлэхэд л бодлого нь чиглэгдсэн бол луйвар

Шууд худалдааны нийгэмлэгийн дэд тэргүүн, шууд худалдаа сүлжээний бизнес судлаач Д.Чимэддамба ийн зөвлөж, сэрэмжлүүлж байна. Сүлжээний бизнес гэдэг нь хар хэллэг юм, харин шууд худалдаа гэдэг нь мэргэжлийн нэр томьёо.  Монгол улсад анхнаасаа энэ агуу шинжлэх ухаан залилангаар эхэлж олон түмнийг хохироож байсан учраас нэр хүнд нь төдий чинээ сайн биш. Ялгаж салгаж чаддаггүй, мэдлэггүйтэй шууд холбоотой. Хүн элсүүлэх дээрээ анхаарч байна уу, бараа эргэлтэндээ анхаарч байна уу гэдгээс л зөв буруу компанийг ялгаж салгаж болдог. Мэдээж хүн элсүүлэхэд бодлого нь чиглэгдсэн бол луйвар. Гэхдээ ихэнхи хүмүүс төдийлөн анхаарч сайн судалж үздэггүй гоомой, сөрөг талаас нь хандаж, сүлжээ бол луйвар гэж ойлгодог. Ингэж ойлгох нь ч аргагүй. Учир нь шууд худалдаа, сүлжээний бизнесийн талаар иргэд, нийгэм, төр засаг тэр чигээрээ төдийлөн сайн мэдлэггүй, мэдээлэлгүй, нөгөөтэйгүүр сүлжээний бизнесийг ашиглаж олон зуун мянган иргэдийг луйвардсан пирамид тогтолцооны луйваруудтай адилтгаж үздэг, мөн шууд худалдаа,сүлжээний бизнесээр ажиллаж байгаа компани болон гишүүд нь шинэ хүмүүсдээ мэдээллийг бүрэн гүйцэт эх сурвалжаас нь биечлэн хүргэдэггүй, нуун дарагдуулдагтай, шинжлэх ухаанаас хэт тасархай, үндэслэлгүй хөгжсөнтэй шууд холбоотой. Сүлжээнд ажилладаг хүмүүсийн ихэнхи нь өөрийгөө би мэднэ, чаддаг гээд өөрийн олж авсан жаахан, жижигхэн мэдээлэл дээр тулгуурлан мэдэхгүй хүмүүсийн сэтгэл хөдлөл, эмоци дээр дөрөөлж, сэтгэлзүйн хүчтэй сургалтуудаар уриалан дуудаж хамтран ажиллахыг санал болгодог нь нууц биш. Монгол улс төдийгүй гадаадын олон оронд шууд худалдаа, сүлжээний бизнес, сүлжээний маркетинг нэрээр үйл ажиллагаа явуулдаг олон мянган компани байдаг. Ихэнхидээ мэдэхгүйгээсээ буюу дутуу дулимаг мэдээлэл авснаасаа болж хохирдог. Компани болгон манайх сайн гэдэг. Гэхдээ өнөөдөр монгол улсад зөв компани нь тун цөөхөн ГУРАВХАН байна.

Сүүлийн үед онлайн худалдаа Монголд хөгжиж эхэлж байгаатай холбогдуулан онлайн, интернэт, цахим худалдаа нэрийг Монголд үйлдвэрлэсэн бараатай болон огт бараагүй олон улсын аялал жуулчлал, даатгал хэмээн сүлжээний бизнестэй давхар давхар хослуулж ашиглан Үндэсний Үйлдвэрлэлээ Дэмжинэ гэх юм уу Олон Улсын гэж нэрлэн цэвэр санхүүгийн пирамидын болон бараатай, бараагүй пирамидуудыг бий болгож ажиллаж байгааг Мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа мэргэжилтэнгүүд төдийгүй интернэттэй харьцдаг хүн бүхэн анхааралдаа аваад ойр дотныхоо хүмүүсийг пирамид тогтолцооны луйвараас сэрэмжлээрэй гэж зөвлөх байна.

Ямар ч баталгаагүй, барьцгүй, бүртгэлгүй байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Эрхэм таныг урин хамтрах гэж байгаа спонсор тань яагаад энэ бүгдийг танаас нуугаад байгааг эргэцуулэн тунгаан үзээрэй. Бүх мэдээлэл нээлттэй байх ёстой.

Олон улс оронд пирамад тогтолцоог хуулиар хориглосон байдаг

Сүлжээний компани болгон найдвартай, баталгаатай, мундаг гэнэ. Гэвч үнэн хэрэгтээ тийм байдаггүй. Таны сонирхож байгаа, ажиллаж байгаа шууд худалдаа болон сүлжээний компани тань хэр найдвартай баталгаатай вэ гэдгийг шалгах хэрэгтэй. Доорхи хаягаар Хайлтын үр дүнд байхгүй бол тэр компани чинь Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоонд бүртгэлгүй  байгаад зогсохгүй “но”-гэсэн үг. Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоонд, Европын шууд худалдааны нийгэмлэгүүдийн  нэгдсэн холбоонд болон тухайн улсын шууд худалдааны нийгэмлэгт бүртгэлтэй байдаг. 
Монгол улсад дийлэнхи сүлжээний компаниуд ОХУ-аас орж ирсэн байдаг. Оросын шууд худалдааны нийгэмлэг. Монгол улсад 2006 онд Монголын шууд худалдааны нийгэмлэг  байгуулагдсан.  Судлаачдын мэргэшсэн байгууллага юм. “Бусдыг элсүүлэх эрх олж авахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт шаардан, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгөх бизнесийн үйл ажиллагааг хууль бус пирамид тогтолцооны луйвар” гэж үзэж дэлхийн олон улс орнууд хуулиар хориглосон байна.   

АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд зэрэг улсуудад пирамид тогтолцооны луйврыг хуулиар хоригложээ.

Ихэвчлэн эдгээр улс орнуудын “Хэрэглэгчийг хамгаалах” хуулинд дээрх заалтыг тусгасан байдаг байна. Түүнчлэн хууль тогтоомжуудад дараахь үйлдлийг хориглосон байдаг. Үүнд: Ямар нэгэн пирамид тогтолцооны луйврыг үүсгэн байгуулах, удирдан ажиллуулах, идэвхжүүлэх, Пирамид тогтолцооны луйварт санаатайгаар оролцох,  Пирамид тогтолцооны луйварт бусдыг орохыг ятгах, хүчлэх гэх мэт.
Хэрэглэгчид хэрвээ пирамид тогтолцоонд оролцох буюу түүнийг идэвхжүүлбэл хөрөнгө оруулсан мөнгөө алдаад зогсохгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байна. Тухайлбал, АНУ-д пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, түүнийг явуулж гүйцэтгэхэд тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай.
ОХУ-д 1990-ээд оноос эхлэн сүлжээний бизнес ихээхэн эрчимтэй хөгжиж, хууль ёсны томоохон компаниуд салбар, нэгжээ байгуулах ажиллаж байгаагын зэрэгцээ, үндэсний цөөнгүй компаниуд бий болжээ. Үүний зэрэгцээгээр хууль бус санхүүгийн пирамидууд ч олноор төрөн гарч, хүн амд үлэмж хэмжээний хохирол учруулсан олон жишээнүүд байна. Энэ салбарт ОХУ-д манай улстай ижил төстэй нөхцөл байдал үүссэн нь сүлжээний бизнесийн хууль эрхзүйн бүрдээгүйтэй холбоотой байна.

G Time сүлжээний пирамид тогтолцоотой бас нэг луйвар уу

Сүүлийн үед G time гэсэн нэр томьёо их сонсогдох болсон. Бүүр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаа  хүртэл хамааруулаад авсан. Харин Ерөнхий сайд оролцоо хамааралгүй гэдгийг Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдсэн билээ. Казахстан улсаас Монгол Улсад суугаа элчин сайд нь ч мөн адил Казахстан улс болон тус улсын ерөнхийлөгчтэй огт хамаагүй, дэмждэггүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Санхүүгийн зохицуулах хороо газар дээр нь шалгаж үзээд пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олж байгааг нь баримтжуулж нотлоод сэрэмжлүүлэг гаргасан.
ЦЕГ-аас 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн анхааруулж, сэрэмжлүүлж ирсэн төдийгүй өнөөдөр эрүү үүсгээд хаалгыг нь лацдачихсан  байдаг.  Гэтэл сэрэмжлүүлэг гарснаар хойш ХЗДХЯ  гадаадын хөрөнгө оруулалттай гадаад худалдаа эрхлэх үйл ажиллагаатай компанийн гэрчилгээ авсан гэнэ.  Нөгөөтэйгүүр МҮХАҮТ 2017 оны хоёрдугаар сарын 02-нд платиниум гишүүнээрээ элсүүлсэн. Гомдол ирээгүй болохоор манайх шалгах боломжгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар үзжээ."Chuhal.mn" иргэдэд сүлжээний бизнесийг сэрэмжлүүлэх мэдээ, баримттай  ярилцлага, сурвалжлагыг  үргэлжлүүлэн  хүргэх болно.

Ж.Гончигсүрэн: “Алтан унжлагат" тахиа жилд хүн бүр өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлийг хянах хэрэгтэй

-Гурван жилд нэг удаа илүү сар тохиодог. Тэр тохиол нь энэ жил таарч байгаа юм-

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 27-нд тохиож байгаа билээ. XVII жарны “Алтан унжлагат" хэмээх улаагчин тахиа жил монгол зурхайд хэрхэнбуусан талаар Монгол зурхайн Түвдэнпэлжээлин хийдийн хамба, гэвш, зурхайч Ж.Гончигсүрэнтэй ярилцлаа.

-Ирэх тахиа жилийн ерөнхий төлөв зурхайн зурлагад хэрхэн бууж байна вэ. “Алтан унжлагат" хэмээн то­дот­госны учир юу вэ?

-Жил бүр өөрийн гэсэн оноосон нэртэй байдаг. Өнөө жилийн хувьд “Алтан унжлагат” хэмээн зурлага таарч байгаа юм. Ямар нэгэн учир шалтгааны улмаас ингэж нэрлээгүй. Зурхайн тооцооллоор 60 жилийн цикл байдаг. Тиймээс энэ удаад тахиа жил таарч байгаа учраа “Алтан унжлагат” хэмээн нэрийдсэн. Өнгөрсөн жил “Муу нүүрт” бичин жил гэж байсан. Тухайн жилийн өнгө төрх, тухайн нэрнээсээ шалтгаалдаггүй. Хаврын урь орсон тэр өдрийн махбодийг тооцоолон бодож “Салан дагцал” буюу “Үхэр” зургаар гаргадаг. Энэ нь уламжлалт зурхайн ёсоор тоолон гаргадаг учиртай. Энэ жилийн зураглалаас харахад залууст сайн, энгийн ардад дунд, өвгөд хөгшдөд муу. Нийт олны үйлс дэвжих боловч үр ач үл дэлгэрнэ. Зарим газарт халдварт өвчин гарна. Жилийн эхээр салхи маш их. Хаврын гурван сар ба дөрвөн улирлын эхэн сард хуурай гантай. Жилийн дунд ба ялангуяа жилийн адгаар мөндөр, хур тунадас хяруу цас ихтэй жил болно. Эртдээ өвч ургамал, ногоо сайн гарна. Жилийн турш аянга цахилгаан, салхи хавар элбэг тохионо. Монгол зурхайд нэг хориотой зүйл нь амаар дамждаг, дамждаггүй, чихнээс чихэнд дамждаг нууц зүйл бий. Ингэж томьёолсон зүйлээр ард түмнийг айлгаж, цочроож болохгүй. Хүн бүр өөрийн бие, хэл, сэтгэлийн үйлийг хянах хэрэгтэй. Амьтанд хорлолгүй, туслах сэтгэлийг барих нь чухал. Энэ жил сайхан жил гарах учраас ард түмэн, сүсэгтэн олон хэл, бие, сэтгэлээрээ мууг үйлдэхгүй байвал нэн сайн. Тухайн хүний жилийн өнгө төрх, ажил үйлс бүх зүйл зөвхөн тэр хүнээс шалтгаална. Хэл, бие сэтгэлээр буян хурж, нүгэл үйлдэхгүй, ахас дээдсээ хүндэлж, бага балчир үрсийг хайрлаж энэрэх нь зүйтэй. 

Тухайн хүний жилийн өнгө төрх, ажил үйлс бүх зүйл зөвхөн тэр хүнээс шалтгаална. Хэл, бие сэтгэлээр буян хурж, нүгэл үйлдэхгүй, ахас дээдсээ хүндэлж, бага балчир үрсийг хайрлаж энэрэх нь зүйтэй.

-Энэ жилийн өвөл илүү сар тохиож байна. Чухам яагаад илүү сартай болдог юм бэ?

-Гурван жилд нэг удаа илүү сар тохиодог. Тэр тохиол нь энэ жил таарч байгаа юм. Үүнийг өвөл, зун, эхэн, дунд сард гаргах уу гэдэг тооцооны аргад үндэслэнэ. Энэ жилийн хувьд өвлийн дунд сарыг хоёр хийсэн. Ерөнхий байр байдлыг харахад бидний ажил худлаа биш гэдгийг байгаль дэлхий баталж байна. Цагаан сар дөхөхөд цас хөлрөөд, уулын толгой борлоод, хаврын урь ороод эхэлсэн байна.   

-“Алтан унжлагат” тахиа жилд сүсэгтэн олон юуг анхаарвал зохилтой вэ. Ялангуяа харш жилтнүүд?

-Монголчууд цагаан сараа буруу өдөр тэмдэглэж ирсэн удаа байхгүй-

-Сүүлийн үед хүмүүс харш жил гэж буруу орчуулаад байх юм. Энэ нь шишид буюу дөрөв дэх жил, Дүнсэр буюу долоо дахь жилийг 1990 онд бага харш жил гэж орчуулсан байдаг. Үүнээс үүдэж харш жил гэсэн нэр томъёо гарч ирсэн. Ивээл жилтэй хүмүүсч засал ном хийлгэх хэрэгтэй. Дүнсэрийн засал, шишидийн засал гэж өөр өөрийн гэсэн засалтай. Нашидүрсэмийн засал, жил орох, мэнгэ голлох, суудал өнцөгдөх зэргийн зарим нь угтдаг, жилдээ ордог зурхайн таван махбодийн онолоор засал хийлгэх хэрэгтэй. Харш жил хэмээн ярьж хүнийг айлгаж болохгүй.

-Жил бүр цагаан сар хэдийд болох талаар сүүлийн жилүүдэд маргаан дэгдэх болсон. Үүнд та тайлбар өгнө үү?

-1990 оноос хойш хүн бүр өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх болсон тэр цагаас эхлэн энэ талаар зөрчилдөх боллоо. Тэнд байгаа азийн орнууд цагаан сар хийж шинэлэх нь энд байгаа монголчууд бидэнд ямар ч хамааралгүй. Монгол Улсын газарзүйн байрлал, зан заншилд тохирсон  монгол хүний зохиосон, эрт дээр үеэс өвгөд дээдэс, багш нар маань заагаад хэдэн зуун жил уламжилж дамжиж ирсэн нарийн зурсан зурхайгаа л дагах  учиртай. Үүнд маргаад, эргэлзээд байх зүйлгүй. Азид шинэлж байхад Монголд шинэлэх ёстой гэсэн хууль байхгүй. Хэрвээ өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр бид золгосон бол хөр цастай хэвээр, хаврын урь ороогүй байх байлаа. Цаг тооны зурхайгаас гадна цаг агаар нь өөрөө хаврын улирлын шинийн нэгэн болоогүй гэдгийг харуулж байгаа биз дээ. Сүсгээр биш шинжлэх ухаан, цаг агаарын байгууллагатай уялдаж байна уу гэдгийг харах нь зүйтэй. Түүнээс минийх зөв, түүнийх буруу гэх нь утгагүй. Мөн учир дутагдалтай. Уламжлалт арга, номоо үзэж, учир шалтгааныг ард түмэндээ зөв тайлбарлаж өгөх нь бидний гол үүрэг. Монголд хэдэн хүн золгосны төлөө эмзэглээд байх зүйлгүй.

Монгол Улсын газарзүйн байрлал, зан заншилд тохирсон  монгол хүний зохиосон, эрт дээр үеэс  өвгөд дээдэс, багш нар маань заагаад хэдэн зуун  жил  уламжилж   дамжиж ирсэн  нарийн  зурсан  зурхайгаа л  дагах  учиртай.

-Зурхайч М.Намсрай гуайн үзэж буйгаар монголчууд нэлээд олон сар шинийг буруу өдөр тэмдэглэж ирсэн. Үүнээс үүдэж буруу үйл дэлгэрч байна хэмээн мэдээлэл хийсэн. Энэ тал дээр зурхайч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Тэр хуанли, зурхайгаа тэр нутгийн хүмүүс нь дагах ёстой. Монгол улс өөрсдийн гэсэн зурхайтай ард түмэн. Монголчууд цагаан сараа буруу өдөр тэмдэглэж ирсэн удаа байхгүй.

 -Тун удахгүй монгол түмний уламжлалт сар шинийн баяр тохиож гэж байна. Сүсэгтэн олондоо хандаж юу хэлэх вэ?

-Монголчууд эрдэм боловсролоо хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хүн болгох, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Түүнээс гадна бид уламжлалт их түүх соёл, ёс заншилтай ард түмэн. Үүнийгээ үр хүүхэд хойч үедээ өвлүүлэн үлдээх тал дээр илүү анхаарах цаг болж. Тэр дундаа монголын цагаан сар гэж юу юм гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Сүүлийн үед залуус цагаан сарыг сайхан тэмдэглэх болсон нь ажигллагддаг. Үндэсний дээл хувцсаа өмсөж, эдэлж хэрэглэж, идээ ундаа, архи дарсаа хэтрүүлэн хэрэглэддэггүй болж, ахмадуудаа сайхан хүндэлж байгаа нь харагддаг. Үүнийг би сайшааж хүлээж авдаг. Сайн сайхан байхыг зарим хүмүүс эд хөрөнгөөр хэмжиж байна. Өнөөдөр их зүйл хурааж авснаа маргааш бурхан болоход орхиод л явна. Тиймээс хойч үе үр хүүхэддээ монгол уламжлалт зан заншлыг өвлүүлж үлдээх, ухамсарт нь суулгаж өгөх, уламжлалт аргаар хүмүүжүүлэх нь чухал. Хамгийн наад захын жишээ гэхэд ахас ихсээ хүндлэх, бага балчир үрсийг хайрлах, энэрэх сэтгэлийг бий болгох хэрэгтэй. Цагаан сарыг монголчууд яах гэж тэмдэглэдэг билээ. Ах, хүндтэй хүндээ очиж золгож хүндэтгэл үзүүлдэг, өвлийг өнтэй давж хавартай энх золгосны баяр хэмээн хийдэг. Тиймээс монголын ард түмэн урт удаан насалж, эв эетэй байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

АТГ-ынхан Д.Даваасамбын өрөөнд үзлэг хийжээ

АТГ-ынхан Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны зарим албан тушаалтантай холбоотой хэргийг шалгаж байгаа билээ. Тэгвэл БОАЖЯ-ны Хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийнгазрын дарга Д.Даваасамбыг хорьж шалгах хугацааг шүүхээс 14 хоногоор сунгасан бол бусад албан тушаалтнуудыг өнгөрсөн ням гаригаас эхлэн гадуур шалгаж байна. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад өрөөнд нь үзлэг хийсэн байна. 

Авлига өгсөн "Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаярыг гурав хүртэлх жилээр яллах үндэслэлтэй

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамбыг авлига авч байхад нь АТГ-ын мөрдөн байцаагчид энэ сарын 08-нд баривчилсан.Тодруулбал, БОАЖЯ-ны хүрээлэн буй, орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Даваасамба 150, П.Бүчинжав нь 40, мэргэжилтэн С.Баярхүү нь 20 сая төгрөгийн хахууль авч байсан нь ил болоод байгаа. Тэдэнд600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахаар “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр авлига өгсөн нь ил болсон. Тэд үйлдэл дээрээ баригдаж, АТГ-т саатуулагдсан ч өнгөрсөн ням гаригт Д.Даваасамбаас бусад нь батлан даалтад гараад байгаа билээ. 

Харин түүнд авлига өгсөн эзэн нь “Оюут цагаан барс” компанийн захирал Ц.Анхбаяр нь Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт идэвхтэй ажиллаж ирсэн төдийгүй 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд тус яамнаас мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх чиглэлээр эрх авсан байна.

Мөн үүнээс гадна БОАЖЯ-ны 2016 оны тавдугаар сарын үйл ажиллагааны тайланд “Оюу цагаан барс” компани нь 13.3 тонн нарсны овгийн сибирь хушны самрын идээг худалдан борлуулах 2.6 тэрбум төгрөгийн тендерт шалгарч байсан байна. Тус компанийн захирал Ц.Анхбаяр  гэгч эрхэм бол нэлээд нууцлагдмал нэгэн. Гэхдээ “Оюут цагаан барс” компани нь БОАЖЯ-тай нэлээд ойр. Мод үржүүлэх, ойг нөхөн сэргээх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бол хамгийн сүүлд 600 тонн хуш модны самар хилээр гаргах зөвшөөрөл авахаар ийнхүү хөөцөлдөж байсан аж. 

Д.Даваасамба нарыг тав хүртэлх жилээр Ц.Анхбаярыг гурав хүртэлх жилээр яллах үндэслэлтэй

Авлигын хэрэгт нэр холбогдоод буй дээрх этгээдүүийн авлига авсан, өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуулиар ял оноох юм. Тодруулбал:

  • 268 дугаар зүйл. Хээл хахууль авах
  • 268.1. Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 269 дүгээр зүйл. Хээл хахууль өгөх 269.1. Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ
Дэлхий дахинд: "Панамын баримт бичгүүд"-ийг дэлгэсэн этгээдэд хуулийн хариуцлага тооцно

 “Панамын баримт бичгүүд” гэдэг нь “Mossack Fonseca” фирмийн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард нийтэд дэлгэсэн, 11 сая гаруй нууц баримт бичиг юм. Эдгээр баримтыг үзвэл татвараас зайлсхийж, хууль бус аргаар хадгаладаг татваргүй чөлөөт бүс гэж ойлгож болно. 

Оффшор данстай холбоотой олон мянган нууц баримт бичгийг нийтэд дэлгэсэн "Панамын баримт бичгүүдийн" дуулиан шуугианыг дэгдээсэн “Mossack Fonseca” хуулийн фирмийн ажилтнуудыг Панамын прокурорын газар баривчилжээ. Рамон Фонсека Moра болон Юрген Моссак нарыг хоёр өдрийн турш байцаасны эцэст өчигдөр баривчилсан байна.

Тэд Бразилын барилгын томоохон компани болох “Odebrecht”-оос хахууль авсан бөгөөд мөнгө угаасан хэрэгт буруутгаж байна. Панамын Ерөнхий прокурор Кениа Порселлын хэлснээр, тус фирм гарал үүсэл нь тодорхойгүй эд хөрөнгө, мөнгийг нуух ажиллагаа явуулдаг гэмт хэргийн бүлэглэл байсан бололтой. Харин баривчлагдсан хүмүүсийн өмгөөлөгч хэлэхдээ “гэм буруутай гэдгийг нотлох баримт хангалтгүй байна” гэв.

“Odebrecht” бол Латин Америкийн хамгийн том барилгын компани бөгөөд 12 улсад гэрээ байгуулах явцдаа нэг тэрбум долларын хахууль өгчээ.“Mossack Fonseca” фирмийн зүгээс "Манай ажилтнууд ямар ч буруу юм хийгээгүй" гэж мэдэгдээд “Бид компьютерын хакерын золиос боллоо” гэжээ. 

Канад болон АНУ-ын хоорондын уулзалт МЭТГЭЛЦЭЭН болж хувирчээ

Ерөнхийлөгч Доналд Трамп Канадын ерөнхий сайд Жастин Трудеау нар даваа гарагт хамтарсан хэвлэлийн бага хурал хийж, хоёр орны дипломат харилцааны асуудлаар хэлэлцлээ. Доналд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр өөрийн байр суурийг илэрхийлэхдээ “АНУ-ын нутаг дэвсгэрт буруу номт хүмүүсийг оруулж, нэвтрүүлэхгүй” гэв.  

Хоёр орны удирдагчдын хэлж буйгаар хоорондын хилийн худалдааг сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Трампын зарлигыг дээд шүүх буцааж, татгалзсан ч буруу номт хүмүүстэй тэмцэх ажлаа хэзээ ч зогсохгүй хэмээн мэдээлсэн бол Канадын удирдагч Сирийн цагаач иргэдийг Канадын хилээр нэвтрүүлж, хүлээн авахаа мэдэгдлээ. 

Хоёр орны удирдагчдын уулзалт хоёр орны сонирхол, хүсэл тэмүүллэлийг илэрхийлэхийн оронд хоёр хүний философи, бодлогын талаар зөрчилдөж, мэтгэлцсэн гэж хэлж болохоор болжээ.Трамп өөрийн дипломат бодлогын хүрээнд амралтын өдрүүд Японы ерөнхий сайд Шинзо Абетэй уулзсан бол уулзалтаас хоёр өдрийн өмнө Израйлийн ерөнхий сайд Цагаан ордонд ирж, уулзсан байна.

Доналд Трампын охин Иванка мөн энэ уулзалтанд оролцсон ба уулзалтанд оролцох эмэгтэйчүүд болон ярилцах сэдвүүдийг сонголцоход гар бие оролцсон аж. Сэтгүүлчдийн үзэж байгаагаар энэ нь Иванкагийн байр суурь Цагаан ордонд хэрхэн өсч байгааг харуулсан бас нэг үзүүлэлт болжээ.

45 настай Трюдо болон 70 настай Трамп нарын байр суурь олон зүйл дээр зөрчилддөг. Америкчуудын хувьд Трюдо чөлөөт худалдаа болон цагаачлалын нээлттэй бодлогыг дэмжигч либерал юм. Түүнийг Канадын төрийн эрхийг барьсан цагаас хойш Канад улс Сирийн 40 мянган дүрвэгсдийг хүлээн авсан байна. Тэрээр өөрийгөө феминист гэж үздэг ба түүний бүрдүүлсэн засгийн газрын тал нь эмэгтэй сайд нараас бүрддэг. Түүнээс ялгаатай нь Трамп цагаачлалын тал дээр хатуу бодлого баримталж, чөлөөт худалдааг шүүмжлэхээс гадна түүний засгийн газарт эмэгтэйчүүд цөөнхийг эзэлдэг билээ.

Канадын экспортын 75 хувь нь АНУ руу гардаг учраас Канадын хувьд АНУ маш чухал байр суурийг эзэлдэг. Ихэнх канадчууд Трамп Хойд Америкийн чөлөөт худалдааны гэрээг (NAFTA) дахин хэлэлцэнэ гэж мэдэгдсэн нь Канад болон Мексикт хохирол үзүүлэх эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 9