Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багт төрийн хоёр албан хаагч амиа алдсан хэрэг гарсан байна. Тэд шүлхий өвчнөөс үүдэлтэйгээр зүүн гурван аймгаас орж ирж байгаа авто машинуудад нэгдсэн хяналт тавих постод ажиллаж байсан аж. Урьдчилсан байдлаар тэднийг угаартаж амиа алсан байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна.
Одоогоор хэргийн газарт харьяаллын дагуу Замын-Үүд сумын цагдаа, поркурорын байгууллага, шүүх эмнэлгийнхэн үзлэг, галгалтын ажил хийж байгаа юм байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар Эрдэнэ сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн дарга, Дорноговь аймгийн Сайншанд сумын Онцгой байдлын газрын албан хаагч нар байжээ.