Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр өглөөний 05:00 цагаас өнөө өглөөний 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 2242 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 80, зөрчлийн 1434, согтуугийн 389, зам тээврийн ослын 339, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 48 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
СХД-ийн 31-р хороо “Дунд нарангийн задгай гудамжинд өчигдөр цагдаагийн алба хаагчид “Toyota Рrius-20” автомашиныг зогсоож шалгахад СБД 17-р хороонд суух Х /эр.20н/, БЗД 8-р хороонд суух Ш /эр.21н/ нар ногоон өнгийн ургамалын төрлийн мансууруулах бодис тээвэрлэн авч явсаныг илрүүлэн СХД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст шалгаж эхэлжээ.