8o
Улаанбаатар хот
mobile menu

ХОМ-ийн бүртгэл өнөөдөр дуусна

2017-02-15 11:02:53

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн дагуу албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэдэг юм.  

Энэ онд мэдүүлгээ гаргавал зохих нийт 39.600 орчим албан тушаалтнаас  хоёрдугаар сарын 8-ны өдрийн 9 цагийн байдлаар 29.156  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ “meduuleg.iaac.mn” цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 73,6 хувьтай байгаа юм байна. Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 291 албан тушаалтнаас тухайн албан тушаалдаа ажиллаж байгаа 285 албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор УИХ-ын гишүүн-16, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд-28,  Засгийн газрын гишүүн-8, бусад 62, нийт 114 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн нь 39,1 хувийн явцтай хувь  байна. Бүртгэл өнөөдөр дуусна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment