8o
Улаанбаатар хот
mobile menu

Албан хаагчид хашааны газартай боллоо

2017-02-15 12:00:55

Завхан аймгийн Тэс суманд өнгөрсөн жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийг байгуулсан билээ. Тус анги нь Завхан аймгийн Тэс, Баянтэс, Баянхайрхан, Асгат зэрэг суманд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, обьектын гал, ой хээрийн түймэр, байгаль цаг агаарын аюулт үзэгдэл, ослын үед иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилладаг юм.

Тэгвэл албан хаагчдын нийгмийн баталгааг хангах дунд хугацаан зорилтын хүрээнд Тэс сумын Засаг даргын захирамжаар тус ангийн 20 албан хаагч өөрийн гэсэн хашааны газартай боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл