8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэд “Талын түмэн адуу”-ны баярт автобусаар очих боломжтой

2017-02-15 12:26:45

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор хоёр жилийн өмнөөс Хэнтий аймгийн Батноров суманд “Талын түмэн адуу” адууны баярыг зохион байгуулж ирсэн билээ. Тэгвэл энэ жилийн баяр энэ сарын 18, 19-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг суманд болох гэж байна “Шургуу-2017” уран уургач, бугуйлч, “Эрэмгий адуучин” уурга шүүрэх, эмнэг бугуйлдах, “Адууны тухай дууг хэн сайн дуулах вэ” дууны тэмцээн, “Тар” богино зайны морьдын бооцоотой уралдаан, “Хөтөлгөө” ижил зүсмийн морьдын үзүүлбэр, Азарга гүйлгэх үзүүлбэр, “Талын Тайга” нохойн уралдаан зэрэг тэмцээнүүд болно.

Наадамд сонирхсон хүн бүр очих боломжтой бөгөөд “Сүхбаатарын талбай”-н баруун талаас нийтийн автобус 18, 19-ны өглөө 08.00 цагаас иргэдэд үйлчлэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment