Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох дулааны шугамын худагт амьдардаг хоёр иргэний амийг хөнөөж, шатаасан хэрэг энэ сарын 12-нд гарсан. Тэгвэл энэ гэмт хэргийг мөн траншейгаар хоног төөрүүлдэг эхнэр нөхрийг үйлдсэн хэмээн БЗД-ийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна. Сэжигтэн этгээдүүд дээрх хоёр иргэнээс гадна өөр нэг иргэний амийг бүрэлгэсэн нь мөрдөн байцаалтын явцад илэрчээ. Тэд хэргийг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Траншейны иргэдийг хөнөөсөн этгээдүүд өөр нэг иргэний амийг бүрэлгэжээ
2017-02-15 12:42:44