8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн сард 34 хүүхэд осолд өртжээ

2017-02-15 16:04:53

2017 оны 1-р сарын байдлаар Хүүхэд өртсөн зам тээврийн осол 27 бүртгэгдэж, 34 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байна. Зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүүхдүүдийг насны байдлаар нь авч үзвэл 0-14 насны хүүхэд дийлэнх хувийг эзлэх бөгөөд 67 хувь нь явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцож байсан байна.

Замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэгийг хүүхдэд олгох, замын хөдөлгөөнд соёл, дэг журамтай оролцуулах дадлага эзэмшүүлэх, осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх асуудал нь төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж байгууллага, насанд хүрсэн иргэн бүрийн эрхэм үүрэг юм.

Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хэсэгт. Сургуулийн өмнөх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох бөгөөд харгалзаж яваа хүн хүүхдийг хөтөлж (тэвэрч) явна.” гэж заасан байдаг. Гэтэл тэднийг хараа хяналтаасаа гаргаж, замд орхиж байгаа нь хүүхдийнхээ амь насыг хайхрахгүй байгаатай утга нэг юм.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7 дах хэсэгт “Эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтан 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүрэгтэй”, 54.6 дах хэсэгт  “Энэ хуулийн 13.2.7-д заасныг зөрчсөн нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчилд хүргэсэн бол эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын холбогдох албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.” гэж тус тус заасан байдаг.

Сургуулийн өмнөх болон бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг. Явж байгаа тээврийн хэрэгслийг тэр дороо л шууд зогсчих мэтээр хүүхдүүд ойлгодог.

Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалагч та хүүхэддээ замын хөдөлгөөнд сахилга, соёлтой оролцуулах хүмүүжлийг бий болгож, замын хөдөлгөөний наад захын мэдлэг, дадал олгож замын хөдөлгөөнд соёлтой оролцогч ирээдүйн иргэнийг төлөвшүүлэх, хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж хэвшихийг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл