8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүний амь аварсан цагдаа нар хугацаанаасаа өмнө цол нэмлээ

2017-02-15 17:31:08

Галын аюулаас нэгэн гэр бүлийн гурван хүний амь насыг аварсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын IV хэлтсийн эрүүгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нарыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны өмнө цагдаагийн ахмад цолоор шагналаа. Мөн тэдний гавьяаг үнэлж “Цагдаагийн алдар” тэмдгээр шагнасан юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга, тэргүүн комиссар Ө.Энхтөр, тэргүүн дэд дарга, тэргүүн дэд комиссар П.Батбаатар, дэд дарга, дэд комиссар М.Лувсандорж, дэд дарга, дэд комиссар Ч.Болдбаатар нар алба хаагчдыг хүлээн авч уулзан, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэнд баяр хүргэсэн юм. 

Цагдаагийн ахлах дэслэгч Б.Бүрэнтэгш, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ариунбат нар өнгөрөгч баасан гараг /2017.02.10/-ийн 23:50 цагийн үед ажлаа тараад гэртээ харьж явах замдаа Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр Бэлхийн ...тоотод оршин суух иргэний байшинд гал гарч байсныг шуурхай арга хэмжээ авч унтраасан юм. 

Тэд иргэн Ж.Ганбат, түүний дүү З.Отгонтуяа, охин Г.Лхам-Эрдэнэ нарыг галын аюулд өртөж амь насаа алдахаас хамгаалж, цагдаагийн алба хаагчийн, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
H
Hudlaa shaagaal tsol gej neere vne tsenegui bolj dee
2017/02/16 82.145.211.214