8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөө голын мөсийг хуулж, хууль бусаар алт олборлож байгаад баригджээ

2017-02-15 17:34:00

 “Сэлэнгэ аймагт Ерөө гол дээр алт угааж байна” гэсэн иргэний гомдолоор цагдаагийн байгууллага шалгахад  Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт байрлах Ерөө голын мөсийг техник ашиглан хуулж, цөмлөн ашигт малтмал олборлож байсан нь тогтоогджээ. Тодруулбал, Бугант тосгоны харьяат иргэн Ш.Б, Б.Ө нар эксковатор ашиглан Ерөө голын мөсийг хуулан ухаж, гар аргаар үйлдвэрлэсэн алтны баяжмалтай шороо угаах төхөөрөмж ашиглан ашигт малтмал олборлолт явуулж байжээ. 

Уг хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргын тушаалаар ажлын хэсэг гарган шалгаж байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл