8o
Улаанбаатар хот
mobile menu

Хайрын баярт зориулсан багцын сугалааны азтан шагналаа гардлаа

2017-02-15 18:10:38

Гэгээн хайрын баярын өдрөөр "Өргөө" кино театр хосуудад зориулсан шинэлэг үйлчилгээ, гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа.

Тодруулбал, Валентины баярт зориулсан багцын үйлчилгээг сонгосон үйлчлүүлэгчдийнхээ дунд хонжворт сугалаа явуулсан бол хос тасалбар бүрт хайрын амт Бон о Бон чихэр бэлэглэж байлаа.

Тэгвэл өнөөдөр багцын үзвэрийн сугалааны азтанаа тодрууллаа. Азтанг тодруулах мөчийг ICOMMENT.MN сайтын пейж хуудсаар шууд дамжуулан хүргэсэн бөгөөд супер шагналын эзнээр Э.Сорхон, А.Ууганбаяр нар тодорсон юм.

Сугалаат үзвэрийг “Өргөө” кино теөтр, World wine, Шангри-Ла төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд супер азтан Шангри-Ла зочид буудлын 250 ам.долларын тансаг зэрэглэлийн өрөөний эрх хожлоо.

Азтан болсон хосын баярын сэтгэгдлийг хүргэе. 

-А.Ууганбаяр: “Баяртай байна. Бид удахгүй гадаад улсад суралцахаар явах гэж байгаа. Үүнийхээ өмнө Гэгээн хайрын баярын өдрөө “Өргөө” кино театрын VIP танхимаар үйлчлүүлээд, азтан болсондоо баяртай байна. “Өргөө” кино театр олон улсын жишигт нийцсэн, АНУ болон өөр улс орны кино театрт байдаг орчин, үйлчилгээг мэдрүүлж чаддаг. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй “Өргөө” кино театрын хамт олондоо амжилт хүсье” гэлээ.


-Э.Сорхон “Өргөө” кино театраас хосууддаа зориулан гаргасан багцын үзвэр маш их таалагдсан. Үнэдээ тохирсон сайхан үйлчилгээг үзүүлсэн та бүхэндээ баярлалаа”.

Баярын өдрөөрөө “Өргөө” кино театрыг сонгон үйлчлүүлсэн бүх дурлалт хосууддаа сайхан сайхныг хүсэн ерөөе.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл