8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д суралцаж буй оюутнууд малчдад туслах аян өрнүүлжээ

2017-02-15 18:16:37

БНСУдахь “Монгол Оюутны холбоо”-ноос өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчин өрхүүдэд туслах  зорилгоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхэлж, тус улсад суралцаж буй Монгол оюутнууд болон ажиллаж, амьдарч буй Монголчуудынхаа дунд “Дулаан өвөлжье” аянг өрнүүлжээ.

Аяны хүрээнд нийт 2.7 сая төгрөг цугларсөн бөгөөд тус холбооны удирдах зөвлөлийн гишүүн болох Д.Таяа, М.Жаргалсайхан, Г.Өлзий-Орших нар хандивын мөнгийг ОБЕГ-ын “Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж”-ийн газрын дарга Я.Гантөмөрт хүлээлгэн өглөө. Оюутнуудын зүгээс хандивын хүрээнд цугласан мөнгөөрмалчдад хэрхэн бодит байдлаар тусалж болохыг мэдэхгүй байгаа учраас Онцгой байдлын албанд хүлээлгэн өгч, малчдад шаардлагатай тусламжид зарцуулахыг хүссэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Bi ene malchdiig oilgoxgui yum. Urgelj tuslamj ene ter avna. Tgd max shir ene teree zaraad uursduu xereglen. Zax zeel utga uchir xna ban aa. Zasag malchdad tuslax nereer mun ch ix mungu shaaj bna
2017/02/15 103.206.195.163