8o
Улаанбаатар хот
mobile menu

Мансуурч биш манлайлж алхах ёстой залуус “Цагаан тахал”-д донстоор л...

2017-02-16 09:00:00

“Татаад үз, гоё. Сайхан мэдрэмж төрүүлдэг” энэ өгүүлбэр та хэзээ нэгэн цаг хэн нэгнээс сонсоно. Магадгүй таны найз нөхөд, ах эгч, дүү нар ч байж болно. Хүүхэд байхад хар тамхи гэдэг зөвхөн барууны кинонд гардаг байлаа. Тэгвэл цаг үед хоцорч, Монгол Улсад хар тамхи гэх энэхүү “цагаан тахал” аюулын “харанга” дэлдэж байна. Үндсэндээ 2000 оны дунд үеэс хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын тоо эрс өсчээ. Энэ үед хар тамхитай холбоотой хэрэгт холбогдогчид зарж, худалдаалах зорилготойгоор биедээ авч явдаг байж. 2010 он гарсаар сүүлийн 10-аад жилийн дотор бүр их нэмэгджээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдыг насны байдлаар авч үзвэл 18-35 насны залуучууд дийлэнх хувийг  эзэлж байна. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар хэрэгт холбогдсон 35-аас дээш насны холбогдогч 3.6 дахин өсчээ. Үүнээс үзэхэд манайд хар тамхины хэрэглээ газар авч, хэрэглэгчдийн нас улам бүр залуужиж байгаа нь эмгэнэл юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний “The Colors” амьд хөгжмийн хамтлагийн гишүүн, Баянзүрх дүүрэгт байрлах “Рояль Кэстл” орон сууцны хорооллын 12 давхраас унаж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тухайн өдөр хэргийн газар талийгаачаас гадна 11 хүн байсан ба тэд хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байсан гэдгийг цагдаагийн байгууллагынхан мэдэгсэн. Түүгээрч зогсохгүй улс төр, урлаг соёлын эрхмүүд хар тамхинаас бол ял сонсож "аавын хаалга" татаж удаа бий.

Манай улсын хувьд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэдэг улс байсан бол нөөдөр хэрэглэгч орны тоонд оржээ. Судалгаанаас үзэхэд манай улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг 600 орчим хүн байдаг аж

Улмаар өнгөрсөн долоо хоногт олны танил дуучин, бөх хилээр их хэмжээний мансууруулах төрлийн бодис нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарсан. Манай улс хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэдэг улс байсан бол өнөөдөр хэрэглэгч орны тоонд оржээ. Судалгаанаас үзэхэд манай улсын хэмжээнд хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэдэг 600 орчим хүн байдаг аж. Манайх шиг цөөн хүн амтай орны хувьд энэ бол өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Гэхдээ энэ тоо бол зөвхөн мэдэгдэж байгаа нь. Үүний цаана хичнээн хүн хэрэглэж байгааг бид мэдэхгүй. Мөн энэ тоо өнөөдөр өссөн гэхээс багассан зүйл байхгүй.

Хар тамхинд ямар хүмүүс холбогдоод байна вэ?

Эх сурвалжийн хэлж буйгаар хар тамхи мансууруулах бодис худалддаг, тээвэрлэдэг хүмүүс ихэвчлэн хамгийн багадаа хоёр сая төгрөг гаргах чадвартай хүмүүсийг сонгодог аж. Учир нь энэ хэмжээний мөнгийг нэг удаадаа гаргаж чадаж байгаа хүн тогтмол хар тамхи хэрэглэх эдийн засгийн чадамжтай гэдгийг мэддэг учраас ийнхүү сонгодог юм байна.  Хар тамхи мансууруулах бодис хэрэглэж гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийг 40.9 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс эзэлдэг аж. Ажилгүй гэдэгт нь ямар нэгэн хөдөлмөр эрхэлдэггүй, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой иргэд бус харин  ч мөнгөний эх үүсвэрэй бизнес эрхэлдэг, эсвэл эцэг, эхийн мөнгө, хөрөнгөөр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авдаг  этгээдүүд дийлэнх байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Зүгээр л сонирхох гэж татаж үзсэн залуучууд нэг л өдөр хэзээ ч гарч чадахааргүй хэрэглэгч болсноо гэнэт ухаардагт л хар тамхины аюул оршиж байгаа юм. “Татаад үз, гоё. Сайхан мэдрэмж төрүүлдэг” гэх мэтээр нэгийгээ уруу татдаг хэмээн хар тамхи хэрэглэж үзсэн, донтсон, хамааралтай болсон залуучуудын ихэнх нь ингэж л ярьж байна. Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүс нь дийлэнх нь “Мансуурч биш манлайлж” алхах 18-35 насны залуучууд байгаа нь харамсалтай. Үүнээс үзэхэд залуус энэ бол эх орныхоо төлөө ид хийж бүтээх нас. 

Хөрш орнууд ханган нийлүүлэгчид үү?

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус нийлүүлэлт БНХАУ, ОХУ болон зүүн өмнөд Азийн орнуудаас маш их орж ирдэг гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм. Ингэхдээ амфетамин, метамфетамин агуулсан мөс буюу ICE  гэх нэршилтэй бодис орж ирдэг байна. Мөн манай оронд ургадаг мансууруулах үйлчилгээтэй  зэрлэг олсны ургамлын тархац их байгаа нь түүнийг залуучууд түүж, боловсруулах нөхцөлийг бүрдүүлж өгч байгааг эх сурвалж болж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр улам нарийсчээ. Тодруулбал, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний  бүтээгдэхүүнд нуух замаар оруулж ирэх нь нэмэгдсэн байна. Мөн бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын дансаар  гүйлгээ хийлгүүлж хүлээн авах, шилжүүлэх зэргээр нарийн зохион байгуулалттайгаар үйлдэгдэж байгаа аж. 

Хар тамхины хэрэглээ яагаад өсөөд байна вэ?

Үүнд хэдэн хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт Амьжиргааны төвшин доогуур, энэ талаархи мэдлэг, мэдээлэл дутмаг. Хоёрдугаарт хар тамхи, мансууруулах төрлийн ургамлууд манай улсад ургадгаас түүнийг олж зарж, борлуулах гэсэн сонирхол их, байдаг. Монголчууд хар тамхийг зөвхөн дамжуулагч орон байжээ. Гэтэл өнөөдөр дамжуулагчаас тээвэрлэгч, тээвэрлэгчээс хэрэглэгч, хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болж. Сүүлийн дөрвөн жилүүдэд хэрэглэгч орон болжээ.  

Монголчууд хар тамхийг зөвхөн дамжуулагч орон байжээ. Гэтэл өнөөдөр дамжуулагчаас тээвэрлэг, тээвэрлэгчээс, хэрэглэгч, хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болж.

Хар тамхины анхны судалгааг 20 жилийн өмнө хийсэн байдаг аж. Тэр үед Улаанбаатар хотод хэрэглэгч олдохгүй байсан. Жил болгон судалгаа хийхэд сүүлийн 10 жилд хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 10 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Энэ байдлаар яваад байвал 2030 он гэхэд 500 гаруй хэрэг гарч 2500-3000 хүн холбогдож болзошгүй гэсэн дүн мэдээллийг мэргэжилнүүд гаргасан байна. Нэг хар тамхи хэрэглэдэг хүний цаана дунджаар дөрвөн хүн байдаг аж. 

Хар тамхины хор нөлөө

Хар тамхи юуны түрүүнд хүнийг нэгдүгээрт ядууралд хүргэдэг. Жишээлбэл нэг грамм герион 250-300 ам. долларын үнэтэй.  Хоёрдугаарт эрүүл мэндээр хохирдог. Хар тамхи, мансууруулах бодис эхлээд сэтгэцэд нөлөөлдөг, цаашлаад таван цул, хүүхэн хараанд нөлөөлдөг. Сорж хэрэглэдэг бол хамрын салст гэмтэж үнэрлэх амтлах чанараа алддаг.  Хорт хавдар үүсэх эрсдэлийг өндөр болгодог. Тарьж хэрэглэдэг бол ДОХ авах магадлал хамгийн өндөр. Архи, тамхинаас 60 дахин илүү хор хөнөөлтэй. Эцсийн дүнд таньд ямар ч зам үлдэхгүй нас бардаг. Хар тамхи нь олдохгүй, эдийн засгийн чадамжгүй болсон бол амиа хорлох тохиолдол их гардаг аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gants khudag
5 darga 5 baychuudiin khuukhediig shoron 20 jiliin yl ug mongolchuud aimkhai bugd bolino doo
2017/02/16 202.179.23.144
44444444444444444
МЭДЭГДЭХ ХЭРЭГТЭЙ ТЭГЭХГҮЙ БОЛ СУГАР МЭТ ШУУД ШУУД ЯРИАД ГАРГАНА ЭД ХАМГААЛАЛТ САЙН, ДАРХЛААЖСАН ТУЛ ХЭЗЭЭ Ч ЗАСРАХГҮЙ ИЙМ БАЙСААР МОНГОЛ УЛС ДУУСНА
2017/02/16 202.131.225.6
ШУДРАГА
ИЙМД ХЭРЭГЛЭГЧ НАРЫГ ЯЛГАЛГҮЙ БАРЬ СААТУУЛ, ЗӨВХӨН ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ТЭЭВЭРЛЭЖ БАЙСАН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ПРОКУРОР, ШҮҮХИЙН ЗӨВШӨӨРӨЛГҮЙ СААТУУЛААД НОТЛОГДСОН ТОХИОЛДОЛД НЬ АР ГЭРТ
2017/02/16 202.131.225.6
ШУДРАГА
ЭД ХЭНИЙГ ЭНЭ ХЭРЭГТ ОРУУЛЖ, ХАМРУУЛЖ АСУУДАЛ ҮҮСГЭДЭГ ГЭЭЧ, ИХЭВЧЛЭН АЖ АМЬДРАЛ АХУЙ БОЛОМЖ МУУ АЙЛЫН ХҮҮХДҮҮД ГАРДАН ХИЙДЭГ, АЗ ТУРШДАГ ӨРТДӨГ БАЙ БОЛДОГ.
2017/02/16 202.131.225.6
ШУДРАГА
ХЭН ХҮН ХУДАЛДАЖ АВЧ ЧАДАХ УУ, ҮГҮЙ ДЭ. ХЭН ИХЭВЧЛЭН ХЭРЭГЛЭЖ БАЙНА, АМЬДРАЛЫН БОЛОМЖТОЙ АЙЛ ӨРХ, ЭРХ ДАРХТНУУДЫН ҮР ХҮҮХЭД, ЭХНЭР ХҮҮХЭД, УГТАА ХЯЛБАР АРГААР МӨНГӨ ОЛДОГ НӨХӨД
2017/02/16 202.131.225.6
  • Recent
  • Most Read
  • Most Comment