НӨАТ-ын урамшууллын энэ жилийн анхны сугалаа энэ долоо хоногийн ням гаригт болно. Энэ удаа шууд дамжуулах телевизээ сольжээ. Өмнө нь МҮОНТВ-ээр дамжуулж байсан бол энэ жил “Боловсрол ТВ”-г сонгосон байна.
Энэ удаагийн сугалаанд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг багтаах юм байна. Сугалаанд оролцохын тулд худалдан авсан баримтуудаа хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой юм.