Жи таймын Ж.Марат гэгч ОХУ-ын иргэн сүлжээний хууль бус луйвар хийж олон хүн хохироож байна гэсэн мэдээлэл газар авсан.
Тэрбээр Казахстан улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, НҮБ-ын нэр барьж 11 мянган гаруй иргэний 2.3 саяас дээш төгрөгөөр элсүүлэх замаар мөнгө угааж байсан билээ. Ж.Маратыг хилээр гарахаас өмнө саатуулсан бол эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч тэрээр тухай өдөр монгол улсын хилээр гарч чадсан байна.
Хэчнээн хүн хэдэн тэрбум төгрөгөөр хохирсныг илрүүлэхээр мөрдөн байцаалтын ажилллагаа явагдаж байна.