8o
Улаанбаатар хот
mobile menu

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулна

2017-02-16 12:21:00

Азийн хөгжлийн банкнаас боловсролын чанар хүртээмжийг хэвийн явуулахад дэмжих зорилгоор цэцэрлэг сургууль шинээр барих, өргөтгөх, санхүү болон эд материалаар туслах төсөл хэрэгжүүлэхээр болсон байна. Тус төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөх н.Гансүх өчигдөр Дорноговь аймагт ажиллалаа.

Тус ажлын хүрээнд Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхийг Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг хүлээн авч уулзаж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Түвшинтөр аймгийн эдийн засаг, нийгмийн талаар мэдээлэл хийсэн юм.

Аймгийн удирдлагуудын зүгээс Сайншанд сумын 4, 7-р багийн цэцэрлэгийн насны 80 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, 200 гаруй хүүхэд бусад багийн цэцэрлэгүүдэд хүмүүждэг нь цэцэрлэгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байгаа асуудлыг шийдвэрлэх хүрээнд тус төслөөр Сайншанд сумын 7-р багт цэцэрлэг барих санал тавьсан юм.

Уулзалтын дараагаар аймгийн Засаг даргын орлогч болон холбогдох албаны хүмүүс Сайншанд сумын 7-р багт цэцэрлэг барих боломжит газартай танилцаж, судалгаа хийлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment