“Номтой нөхөрлөе” төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 132 дугаар бага сургуулийн “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” номын сан нээлтээ хийлээ. Уг төслийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Эрдэнийн санаачлагаар “Нобелийн шагналтнууд ТББ”-тай хамтран хэрэгжүүлсэн юм.
Номын сангийн нээлтэд 27 дугаар хорооны ИТХ-ын төлөөлөгч Э.Эрдэнэ, Засаг дарга Л.Батдэлгэр, Боловсролын хэлтсийн дарга Х.Батбаяр, 132 дугаар сургуулийн захиргаа болон бяцхан уншигчид оролцов. Хүүхдийн номын сан хүүхэд, багачуудад зориулсан үлгэр, уран зохиол, математик, дүрслэх урлаг зэрэг 10 гаруй сая төгрөгийн номын фондтой.
Дашрамд дурдахад, 27 дугаар хорооны бяцхан сурагчид, хүүхдүүдэд “Бид ирээдүйн Нобелийн шагналтнууд” номын сантай болоход ИТХ-ын төлөөлөгч Э.Эрдэнийн оролцоо, хувь нэмэр асар их байсныг 132 дугаар сургуулийн захирал нээлтийн үеэр онцолж байлаа.