8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын төсвийн алдагдал 25 тэрбум төгрөгт хүрлээ

2017-02-16 14:07:30

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ нэгдүгээр сард 440 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 465 тэрбум төгрөг болжээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 25.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Алдагдал өмнөх оны мөн үеэс 54 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт, зарлагын өсөлтөөс 19.1 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

  • Татварын нийт орлого 360 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 60 (20хувь) тэрбум төгрөгөөр өсөв.
  • Онцгой албан татварын орлого 10 (22 хувь) тэрбум төгрөг,
  • Нийгмийн даатгалын орлого 9.7 (11 хувь) тэрбум төгрөгөөр буурсан ч
  • Орлогын албан татвар 36 (98 хувь) тэрбум төгрөг,
  • Бусад татвар, төлбөр хураамжийн орлого 19.9 (73 хувь) тэрбум төгрөг,
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар 12 (15 хувь) тэрбум төгрөг,                   
  • Гадаад үйл ажиллагааны орлого 10 (55 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс  50  (12 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд

  • Хөрөнгийн зардал 31  (2.8 дахин) тэрбум төгрөг,                     
  • Урсгал зардал 17 (4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment