УИХ-ын гишүүн Н.Учрал өөрийн сонгогдсон тойргийнхоо ахмад настнуудын дунд “залуу насаа дуулан, бүжиглэе өдөр”- ийг санаачлан зохион байгуулж эхэллээ. Уг арга хэмжээ нь сар бүрийн 1-ны өдөр “Чингис Соосэ” сургуулийн соёлын төвд болох юм.
Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн ахмад настнууд нэг өдрийг дуулж, бүжиглэн сэтгэлийн цэнгэл эдэлж өнгөрөөх өдөртэй болж байна. Мөн уг өдөр УИХ-ын гишүүн Н.Учралд илгээх санал бодлоо илэрхийлэхээс гадна тойрогтоо санаачлан хэрэгжүүлэх буй ажлуудын санааг уламжилж болох юм.