8o
Улаанбаатар хот
mobile menu

ХБНГУ-д болох тэмцээнд Монголын өсвөрийн тамирчид оролцоно

2017-02-16 16:41:05

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбооноос хамтран зохион явуулж эрэгтэй U14 эмэгтэй U13 насны өсвөрийн УАШТ өнөөдөр Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуульд эхэллээ.

Энэ удаагийн өсвөр үеийн улсын аваргад эрэгтэй 18 эмэгтэй 9 багийн тамирчид өрсөлдөж байгаагийн дотор хөдөө орон нутгаас Баянхонгор, Хэнтий, Дундговь, Багануур дүүргийн баг тамирчид хүрэлцэн ирж оролцож байна.

Тус улсын аваргаас Эрэгтэй U14 эмэгтэй U13 насны Монгол улсын өсвөр үеийн шигшээ баг тамирчдыг бүрдүүлж ирэх 04 сарын 10наас ХБНГУ-ын Берлин хотноо олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment