8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол гэр бүлийн Шведед орогнох хүсэлтийг хүлээн авсангүй

2017-02-16 16:52:16

2016 оны арваннэгдүгээр сард Итгэлтийн Жаргалсайханыг Швед улсад байнгын оршин суух хүсэлтийг нь тус у лсын Цагаачлалын алба хүлээн аваагүйгээс Швед сурагчдын жагсаал эхэлжээ. 2010 онд 11 настайдаа эцэг, эхтэйгээ хамт амьдрахаар Шведийг зорьсон И.Жаргалсайхан өнөөдөр 18 нас хүрчээ. 

Шведийн цагаачлалын хуулиар дөрвөн жил ажилласан хүн байнгын оршин суух хүсэлт гаргаж болдог бөгөөд холбогдох байгууллагын мэдээлж буйгаар Жагаагийн гэр бүлийнхний хүсэлтийг хүлээж авсангүй. Учир нь эцгийнх нь нэг цагт авдаг цалингийн хэмжээ шаардлагад хүрэхгүй байсантай холбоотой.

Тус хэргийн өмгөөлөгч Андрео Карлссоны хэлснээр сарын орлогын доод түвшин болох 13 мянган кроноос илүү орлоготой ажилладаг хэмээн тодорхойлсон байна. Ийнхүү Цагаачлалын албанаас гаргасан шийдвэрийг эсэргүүцэн Жаргайлсайханы сургуулийн хүүхдүүд болон өөр гурван сургуулийн сурагчид жагсаж, 1700 гаруй хүний гарын үсэг цуглуулжээ.

Жагсаалын үеэр И.Жаргалсайхан “Миний төлөө хийж байгаа бүхэнд чинь баярлаж байна. Ийм олон хүн миний төлөө дуу хоолойгоо өргөнө гэж бодсонгүй. Хэрвээ би Монгол руу буцвал миний амьдрал дуусна, тэнд очоод юу хийхээ ч мэдэхгүй байна” гэж ярьсан аж. Түүнчлэн Шведийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би сүүлийн үед унтаж чадахаа больсон. Шведдээ амьдарч, хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болохыг л хүсэж байна” гэжээ.

Жагсаалд оролцогчдын нэг Жонатан Гранлөф “Жагаагийн төлөө бүх сургуулиараа тэмцэж байгаа гэдгийг харуулахыг хүссэн юм. Цагаачлалын албаны шийдвэр буруу учраас бид жагсаж байна” гэсэн байна.

Харин Цагаачлалын албаны хэвлэлийн төлөөлөгч Александра Элис “Бид түүний гэр бүлийнхэнд энэ шийдвэр ямар хүнд тусаж байгааг ойлгож байна. Гэхдээ шийдвэрийг буруу гэж үзэж байгаа бол шүүхэд хүсэлт гаргах эрх хүн бүхэнд нээлттэй гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.

И.Жаргалсайханы эцэг Итгэлт 2014 онд хоёр дахь удаагаа ажиллах зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргасан хэдий ч 2016 оны хавар татгалзсан хариу авсан аж. Хэрвээ хоёр дахь удаагаа ажиллах зөвшөөрлөө сунгуулбал байнга оршин суух эрхтэй болдог бөгөөд арга буюу орогнол хүсчээ.

Одоо И.Жаргалсайхан Цагаачлалын албаны шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд гомдол гаргаад байгаа бол түүний эх ажиллах зөвшөөрөл хүсээд байгаа аж. Хэрвээ шүүх түүний гомдлыг авч хэрэгсэхгүй бол Монгол руугаа буцахаас өөр аргагүй юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болдоо
Хүн хөөж туугаад байхад юундаа хорогдоно вэ. Уг нь яаж бодсон чиний, та нарын л эх орон юмсан. Хүний нутагт би байх ёстой гэж заргалдах нь хаашаа ч юм дээ
2017/02/18 183.177.98.67
Багш
Монголд ирсэний хэрэггүй амьдрал үнэхээр хэцүү бнаа цагаан сар нь гэр бүлээрээ өрний сар боллоо... төсвийн бид өрнөөс өрөнд...
2017/02/18 122.201.31.107
Монгол
Монголд тайван амгалан, амьдралд хүрэх цалинтай, төр нь хамгаалж чаддаг бол бүх монголчууд буцаад л ирнэ.
2017/02/17 182.160.0.149
zochin
Huni tuluu bish uurin ner turin l tuluu yawsan shde.Uls n uls shig irgtynahtt tuluu baisan bol hen ch eh ornoosoo yawahgui.Neg ym hiiy geheer buun daramt.yo.
2017/02/17 103.229.122.99
Зочин
Mongol rugaa butsaach hunii nutag barin suul yavsanaas ooriin nutagt batgani tolgoiboljyavsanni deer shd
2017/02/16 103.212.117.200
Зочин
Болохгүй бол нутагтаа ирэхээс өөр яахав дээ. Ирээд төрөө засахад анхаарлаа хандуулцгаа өөр яахын Ерөнхийлөгчийг муулах өвчтэй амьтан. Бусад нь тэгээд цэвэр үү. 76 мулгуу юмнууд гай болоод байхад.
2017/02/16 103.57.93.40
иргэн
Энд ирээд яахав дээ, өдөржингөө ажиллаад ажиллаад авч байгаа мөнгө нь юунд ч хүрэхгүй бөөн утаа тоос, авигачид, дарга нар нь л баяжихсан, боломж олдвол гармаар л байна. Нэг яаманд ажилладаг ч хэрэг ал
2017/02/16 150.129.141.123
зочин
МОНГОЛ ЯДУУ БУУРАЙ БАЙСАН Ч ГЭСЭН ШУДРАГА ЁС ҮЙЛЧИЛДЭГ БОЛ ХҮМҮҮС ИНГЭХГҮЙ. МОНГОЛД АМЬДРАХ АРГА БАЙХГҮЙ.
2017/02/16 103.57.95.210
zochin
mongold busad humuus amidraad bolood l baina shde, eronhiilogchtei yamar ch hamaagui asuudal, humuus oorsdoo archaagui amidraliinhaa buruug tur zasag ruugaa chiheh yum.swediin buruu bish
2017/02/16 150.129.141.30
ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТА 8 ЖИЛД ИРГЭНДЭЭ ЮУ ХИЙВЭЭ?
ЯАГААД МОНГОЛ ИРГЭН ИНГЭХ БОЛВОО ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ТАНЬД МОНГОЛЧУУДЫГ ЭХ ОРОНДОО ЭНХ ТУНХ АМЬДРАХАД НЬ ХИЙСЭН ГАВЬЯА БАЙНА УУ 8 ЖИЛИЙН ХУГАЦААНД МОНГОЛ УЛС ИРГЭН НЬ ҮНЭХЭЭР ХИЙХ ЮМГҮЙ ЯАЖ АМЬДРАХ БИЛЭЭ.
2017/02/16 202.9.40.28
naanaa vldeee end eh ornoo doromjilson hvnd bagtah gazar vgvi shv
dd
2017/02/16 27.123.213.134
ss
duusah ni ch haashaa yum gehdee hetsyy l baih
2017/02/16 202.9.41.161