8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний мөнгөн ус тэээвэрлэж явсан автомашиныг илрүүлжээ

2017-02-17 08:16:10

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахлах дэслэгч Б.Эрдэнэжаргал, ахлах ахлагч Б.Баярхүү нар их хэмжээний мөнгөн ус тээвэрлэж явсан жолооч нарыг саатуулан, Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлжээ.

Замын цагдаа нар Рэнж ровер” маркийн автомашин тээшнийх хойд нь хэсэг доошоо дарагдсан нь байдалтай байсан тул зогсоон шалгасан аж. Гэтэл тус автомашинаас хэмжээний буюу 64.5 кг мөнгөн ус илэрчээ. Тухайн машины жолооч Э нарын гурван хүнийг дээрх хоёр замын цагдаа саатуулсан байна. Химийн хорт болон аюултай бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсан иргэнийг илрүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн тэднийг Цагдаагийн ерөнхий газраас “Баярын бичиг”-ээр шагнасан байна. Хууль бусаар мөнгөн ус тээвэрлэж явсан хүмүүст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл