2016 оны гуравдугаар сарын 16-нд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баруун салааны Салхитын ам гэх газарт айлын нохой хүүхэд барьж амь насанд нь хүрсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл тус хэргийг шүүх хэлэлцээд нохойн эзэн Д.Батсайханд хоёр жил зургаан сарын хорих ял оноож, “Дундад Ази” үүлдрийн нохойг устгахаар шийдвэрлэсэн билээ.
Харин Давж заалдах болон хяналтын шатны шүүх уг хэргийн ялыг хэвээр үлдээсэн байна.
Таван настай хүүгийн аминд хүрсэн нохойны эзэнд 2 жил зургаан сарын хорих ял оноолоо
2017-02-17 08:41:12