8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2017-02-17 09:18:59

ХОНЬ - (3/21-4/19)

Аливааг шинээр эхлэх, идэвхитэй ажиллахад тохиромжтой. Залхуу хойрго байж болохгүй, чухал боломжийг алдана. 15 цагаас эхэлсэн ямар ч ажил амжилттай хэрэгжинэ. Замд гарах, засвар сэргээх ажлыг эхлэх, чухал шийдвэр гаргахад сайн. Шинэ ажилд орох, уулзалт зохион байгуулах, бичиг баримтад гарын үсэг зурахад сайн.

ҮХЭР - (4/20-5/20)

Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд өртөхөөс сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй.

ИХЭР - (5/21-6/21)

Идэвхитэй өдөр. Залхуу хүрмээр санагдаж байлаа ч энэ өдрийг хий дэмий өнгөрөөхгүй байхыг хичээ. Үдээс өмнө ажилдаа арай налгар хандаж болох хэдий ч үдээс хойш идэвхитэй байж, чухал ажлаа амжуул. Шинэ хүнтэй танилцах, түншийн харьцаагаа өргөжүүлэхэд сайн.

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Идэвхитэй эрэл хайгуулын өдөр. Ямар ч асуудлыг шийдвэрлэхэд идэвхитэй эрэлхийлэл, хамтын зүтгэл шаардлагатай. Гэр бүлийн хүрээнд зөрчилтэй байгаа бол ойлголцоход тохиромжтой. Ганц бие хүнд сонин учрал тохионо. Тэр хэн нэгнээс бэлэг авах бололтой. Санхүүгийн асуудалд аз сориод хэрэггүй, алдах магадлалтай.

АРСЛАН - (7/23-8/22)

Идэвхитэй, шийдэмгий байвал амжилтанд хүрнэ. Санхүүгийн бүх төрлийн ажиллагаа, худалдаа аршшаа ашигтай. Бусад хүнтэй идэвхитэй харьцвал хэрэгтэй мэдээллийг олж авна. Эрүүл агаарт гарах буюу аялал зугаалгаар явбал эрч хүч нэмэгдэнэ. Сэтгэл санаагаа ариусга.

ОХИН - (8/23-9/22)

Мэдээллийн чиглэлийн үйл ажиллагаанд сайнгүй өдөр. Онцын шаардлагагүй бол эмчид очих хэрэггүй, мөн машин тэргээ засуулах гэвэл бүтэл муутай болж магадгүй. Хэрвээ чухал уулзалт, ажил хэрэг төлөвлөсөн бол цагаасаа хоцрохгүйн тулд эртхэн гараарай. Хувийн амьдралын хүрээ ч тайван бус байна.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Хичээл зүтгэлээ төвлөрүүлж бүх ажлаа амжуул. Ганцаар ажилласнаас бусдын тус дэмийг авч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй тул хамт ажиллагсдаасаа туслалцаа хүс. Мөн тэдний зөвлөгөөг ав. Настай хамаатан өвдөж сэтгэл түгшээнэ. 

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй, тэвчээртэй байвал хожно. Эрүүл мэндээ анхаарах шаардлага гарна. Ямартай ч эмийг дур мэдэн хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай. Унтахынхаа өмнө өдрийн ажлаа цэгнэн бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

НУМ - (11/22-12/21)

Сайн өдөр. Та төлөвлөснөө амжилттай хэрэгжүүлж чадна. Хуучин түнш, сургуулийн анд, эсвэл хуучны найзтайгаа уулзаж болзошгүй. Хэрвээ та урьд өмнө ямар нэг ажлыг, нөхцөл байдлыг дуусгалгүй орхисон бол өнөөдөр энэ хэрэг өөрчлөгдсөн хувилбараар давтагдана. Уран бүтээлчид, зураач нарт тааламжтай өдөр.

МАТАР - (12/22-1/19)

Эрч хүчээр сэлбэгдэх өдөр. Бусдын хуурамч баг гээгдэж, үнэн дүр нь ил гарна. Та ямар ч ярвигтай нөхцөл байдлын учрыголж, зохицуулж чадна. Аливааг шинээр эхлэх, хэт идэвхитэй хөөрүү байхаас зайлсхий. Хэлэх үгээ сайн хянахгүй бол тэмцэл маргаан үүснэ.

БУМБА - (1/20-2/18)

Энэ өдөр эрүүл мэндээ ч, нэр хүндээ ч анхаарах шаардлагатай. Бусад хүн таныг хэрхэн үнэлж цэгнэх нь чухал тул ухаалаг, хянуур байхыг хичээгээрэй. Хайртай хүнтэйгээ харьцахдаа тэсвэр тэвчээртэй байгаарай. Нөхцөл байдал таагүй болж, та өөрийн хүч чадалд итгэлгүй болно. Та ямар нэгэн таагүй үйл явдлыг нэхэн санах бололтой. Сэтгэл санаагаа түвшин байлга.

ЗАГАС - (2/19-3/20)

Ажил албаа эмхэлж, санаагаа бусдад зөвөөр ойлгуулахад сайн өдөр. Бусдад хандах хандлага тань ажил төрлийн бүтэмжийг тодорхойлно. Чухал ажлыг эхлэхийн өмнө хуучин ажлаа дуусгахыг хичээ. Та буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж гэмшихэд сайн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл