8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрх баригчид эдийн засгаа элгээр нь хэвтүүллээ

2017-02-17 13:16:00

Эрх баригчид шахаанд орлоо. Сарын дараа төлөх 580 сая долларын өр, Английн арбитрын шүүхэд хүлээгдэж буй “Жаст”-ын “Эрдэнэт”-ийг барьцаалсан өр, арай гэж 49 хувьтайгаа үлдэхийн тулд хувийн хэвшилд төлөх 400 сая доллар гээд асар их мөнгөний эрэлт даалгүй, элгээрээ хэвтсэн эдийн засагтай Монгол Улс сэхээнд байна. “Shock theraphy” буюу шокийн эмчилгээ хийлгэх гарц нь ОУВС байлаа. Харин тэд хамгийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрөө манайд санал болгосон. Санхүүгийн бүх эрхийг тэдэнд өгч, тэдний томилсон хүнээр удирдуулна. Халамжийн үйлчилгээг бүрэн цуцалж, НӨАТ, бусад татвар, эрчим хүчний үнийг нэмэх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ 2020 оны сонгуулиас өмнө амжиж дуусах боломжтой “Stand by Arrangement” бус, бүр 2022 он , цаашлаад 2027 он хүртэл сунжрах магадлалтай “Extended fund facility” хөтөлбөрөө санал болгооод байгаа аж.

Ард түмэн МАН-ын халамжийн бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрийг дэмжиж олноор нь сонгосон. Гэвч тэрхүү амлалтууд энэ бүрэн эрхийн хугацаанд нь хэрэгжихгүй боллоо. Өнөөдөр ОУВС-тай хэлэлцээрийг эцэслэх сүүлийн өдөр. МАН-ын бүлэг яаралтай хуралдаж, Засгийн газар ч хуваарьт бус өдрөө цуглаад байна. Эрх баригчид дөрвөн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд, амлалтаа хэрэгжүүлэх боломжгүй болгосон уг хөтөлбөрт хамрагдахаас татгалзах уу. Хэрэв тийм бол тэдэнд ямар гарц байна вэ. БНХАУ-аас хүссэн зээлийн хариу одоо болтол ирээгүй. Энэхүү зээлийн хариуд Тавантолгойн 49 хувийг хятадуудад найр тавин өгөх нөхцөлтэй гэж харддаг. Хэрэв МАН-ын 65 Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаа бодож, халамжийн бодлогоо хадгалсаар, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байхыг хүсвэл урд хөршөөс зээл авч, дээрх тулсан өрөө төлөхөөс өөр гарцгүй байна. Хоёр хөршийн тэнцвэртэй нөлөөллийг хадгалах нь геополитикийн гол бодлого байсан. Гэвч Оросоос “Эрдэнэт”-ийг аваад, Хятадад Тавантолгойг өгөх юм бол Монгол Улс бүхэлдээ “Нэг Хятад” бодлогынх нь нөлөөнд автаж эхэлнэ. Ингэж МАН-ын эрх барих үед Монгол Улс агуу түүхийн он жилүүдэд үргэлж дайсагналцаж, тэмцэлдэж ирсэн урд хөршийнхөө нөлөөнд орох аюул тулгараад байна. Олонхоороо гаргасан улстөрийн шийдвэр, хувь улстөрчийн амбицаас болж эдийн засгаа сөхрүүлж, цаашлаад Монгол Улсын тусгаар тогтнолоо алдахад хүрээд байна.

Ш.Даваа

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Одоо маргалдах цаг биш нэгэнт ийм байдалд оруулснаараа ард түмэн бидний буруу сонголтын үр дүн. Тиймээс хүн бүр гарын салаагаар мөнгө үрэхээ болих хэрэгтэй бөгөөд өөрдсийн зардлыг тана
2017/02/20 66.181.180.51
харамсаж байна
АН, МАН хоёрын ажлын үр дүнд эдийн засаг навс унасан. ТӨРд нам сонгодогийн гайг амсаж байна. НАМ тойрсон луйварчид эдийн засгаар тоглож чадлаа
2017/02/19 49.0.207.229
Onoroo
Yalta chi vgvi ene bol omnoh 4Jilin gai balag.idehes oor yu ch medehgvi gahainuud tor barij bsnii yrshigaa
2017/02/18 59.153.113.191
Зочин
Өмнөх засаг авах арга хэмжээ нь байсан.МАН бид чадна.АН муу бүрийг хийсэн гэж мунхруулсан байгаад тэнэг сонголт хийлгэсэн.Одоо амлалтаа хариуцах ёстой.2000 онд энүүнээс сайн сонголт аваад юу ч хийгээг
2017/02/18 182.160.33.214
их тугтан цэрэндаш
Ийм байдалд хүргэсэн өмнөх засгийн газрын гай,алдаатай бодлого ямар ч алсын хараагүй,юм үзээгүй уургандаа цадаагүй нөхдүүдийн балгаар монгол минь өвдөг сөхрөх нь.хар лайнуудыг юу гэж2012 оны сонгууль
2017/02/18 112.72.11.120
Жагаа
дэлхий хэлэхгуй. Тэдэнд бид монгол гэдэг нэгэн нэрээр явдаг. Хариуцлагатай байцгаая
2017/02/18 122.201.24.96
Жагаа
Энэ бухэнд хургэсэн омнох эрх баригчидын хийсэн зуйл биз дээ. Ийм балай юм бичих ээ боль. Энэ монгол улсын асуудал. Хэн хэнээ чичлээд асуудал шийдэгдэх уу. Ардчилсан нам нь муу, ардын нам нь сайн гэж
2017/02/18 122.201.24.96
mgl
odoo olon ym yriad yadag ta nar songoo bizde hohchini
2017/02/18 202.70.36.14
godil tolgoi
Mongol hulgaich nar uls ornoo udirdaj chadahgui 27 jil bolloo odoo hulgai hiidguu hyataduud yarshig udirdag oor zam alga bolloo doo hoorognuudtenguud mini ha ha ha
2017/02/18 94.254.131.34
Zochin
Heden jiliin umnuus elgeeree hevtchhsen ediin zasag tiim amarhan bosoh u? MAH harin hetsuu uman deer buusan hetsuu l baigaa.offshoriin mungiig l tataj uls avah heregtei
2017/02/18 76.16.174.6
ҮНЭН
АН-Н ӨМНӨ НЬ СЭХЭЭНД ОРУУЛСАН ЭДИЙН ЗАСГИЙГ МАН БАЙНУУ ЯМАР Ч НАМ ГАРААД БУЦААД СЭХЭЭХЭД ТУН ХЭЦҮҮ БОЛСОН БАЙСАН ШҮҮ ДЭЭ. ХҮМҮҮС ТЭНЭГ БИШ ЭНЭ УНАЛТ 2013 ОНООС ЭХЭЛСЭН 2016 ОНД ТАРТАГТАА ТУЛСАН.
2017/02/17 202.126.89.165
Irgen
Ali hediin AH-nhan seheend oruulchihsan ediin zasag.
2017/02/17 73.133.21.152
anaa
MAN-iig songoson bidnii hohi geed suugaad baij bolohgui e Zaaval songuuli gelgui 76-taio hariutslaga tootsie
2017/02/17 150.129.143.184
МАН-ын бөхчүүд
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаа
2017/02/17 66.181.186.201
Zail
Davaa gichii mine zailaarai
2017/02/17 27.123.214.116
ЗОЧИН
Эрдэнэтийн хувьд 100% ТӨРД очноо гэдэг 100%-ийн ШАХАА орно гэсэн үг Удалгүй ДАМПУУРЛЫГ нь зарлаад хэн нэгэн нь ХУУЛЬ БУСАА ХУВЬЧИЛНА Л ГЭСЭН ҮГ
2017/02/17 202.179.18.139
зочин
Бараг ОУВС-ийн хөтөлбөр дээр дээ Наад МАНгарууд чинь дахиад л нэг юмаа тавиад туучихна. Ингэсний оронд 2027 он ч бай 2040 он ч бай БҮСЭЭ чангалж гарц хайсан нь дээр шүү дээ
2017/02/17 202.179.18.139
Зочин
Эрдэнэтын захиалгаар бичэхээ боль эрдэнэтын мөнгыг хулгайчууд өөрсдөө төлнө
2017/02/17 27.123.214.119
ЗОЧИН
Жастын Эрдэнэтийг нууцаар барьцаанд өгсөн этгээдүүдээ баривчлаж хөрөнгийг нь хурааж төлбөрийг нь барагдуулаа ч хувь хүний өмнөөс ард түмний мөнгийг зээлийн төлбөрт өгөөд байх юм уу? Төр нь төр шиг бай
2017/02/17 202.9.40.28
зочин
дэмжиж байна,энэ их өр,алдаа завхрал,луйварыг санаачилсан нь ардчилсан нам шүү дээ.
2017/02/17 43.242.242.131
зочин
Идэж уугаад элгээр нь хэвтүүлчихсэн эдийн засгийг харин энэ засаг л учрыг нь олох гэж тэмцэж яваа бүшүү.Ардчилсан нам 4 жилд монголыг яаж сүйрүүслсэнийг ээрхэм Ш.Даваа танаас бусад нь сайн мэддэг юм ш
2017/02/17 122.201.31.124
it24.mn
Технологийн мэдээг it24.mn-ээс уншаарай!
2017/02/17 103.9.88.58