8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: Д.Чойжамц: Битүүний өдөр гурван зан үйлийг анхаарах хэрэгтэй

2017-02-17 17:49:00

Д.Чойжамц хамба айлчлан ирж буй гал тахиа жилийн босгон дээр улиран одож буй гал мичин жилийг дүгнэн, ирж буй жилийн өнгийг зөгнөн, мэндчилгээ дэвшүүллээ. Хамбын мэндчилгээгээс бид онцлох 30 ишлэлийг хүргэж байна.

  1. Мичин жил монголчуудад олон сайхан зүйл авчирсан шиг ирэх тахиа жил ч олон сайхан зүйл авчирна гэдэгт итгэлтэй байна
  2. Цагаан сар бол монголчуудын олон зууны турш тэмдэглэж буйүндэсний их баяр. 60-70 жил жаахан завсарласан ч 1990 оноос өргөн дэлгэр тэмдэглэж байна.
  3. Монгол хүн хэн бэ гэдгийг цагаан сар, наадам хоёр илэрхийлдэг. 
  4. Өнгөрсөн 365 хоногийнхоо сүүлийн битүүнийг сайн сайхан үдэхийг эрхэмлэдэг.
  5. Цагаан сараар гурван зүйлийг эрхэмлэдэг. Биеэ засдаг сайн сайхныг өмсөж эдэлж, товч бүчээ бүсэлж, зүс засдаг.
  6. Айлд орохдоо “Амгалан битүүрч байна уу” гэх мэтээр сайхан үг хэлэлцдэг. 
  7. Хөөрөг бол хүндэтгэлийн илэрхийлэл төдийгүй ихийг өгүүлдэг. Хөөрөгний амсрыг суллан барьж, бие биедээ хар буруугүй санаагүйгээ илтгэдэг.
  8. Харин хөөрөгний толгойг доош дарж өгвөл ахуй амьдралд ямар нэгэн таагүй зүйл тохиосныг илтгэдэг байх жишээтэй. 
  9. Эцэж цуцахгүй дайн байлдаан үргэлжилсэн тэр үед мориноосоо бууж, хөөрөг зөрүүлэн мэндчилэх нь эвцэж өгөхгүй байсан талуудыг хөөрөглөж, тамхилах ёсыг санаачилсан гэдэг. 
  10. Битүүний өдөр монгол түмэн таван зүйлийн идээгээр зочноо дайлдаг номтой
  11. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна гэсэн үг
  12. Айлд бие, хэл, сэтгэл гурваа тэгшилж орж гэмээнэ тухайн айлд өлзий хутаг оршоодог.
  13. Шинийн 1-нд өглөө эртлэн босдог. Хамгийн ахмадаасаа хүндэтгэн золгож эхэлдэг. 
  14. Шинийн 1-нд өглөө эртлэн босдог. Хамгийн ахмадаасаа хүндэтгэн золгож эхэлдэг. 
  15. Бурханы шашинд бидний оршин байгаа дэлхийг сав ертөнц гэдэг бол сав ертөнцөд оршин байгаа ан амьтан, араатан жигүүртэн, хүмүүн төрөлхтөн билээ.
  16. Сайхан аяга бузартсан байхад ямар ч сайхан идээ будаа хийгээд хүний өвдөж уруудахын үндэс болдогтой адил байгал дэлхий маань бузартвал гурван сая монголчууд бид жаргалтай сайхан амьдарч чадахгүй.
  17. Хүнд хамгийн эрхэм зүйл бол урт нас. Хүн ганцаараа бус ахан дүүс, айл хотол, шахам шадар, ард түмнээрээ урт насалж байж жаргадаг. 
  18. Хичнээн баялаг эд хөрөнгө, мөнгө төгрөг байгаад үхчих юм бол ямар ч хэрэг байхгүй. 
  19. Өвчингүй байхын үндэс байгаль дэлхийтэй холбоотой.
  20. Бидэнд 21 дүгээр цэвэр ариунаар бидэнд өвлүүлсэн болохоор цаашид ариун байлгах талыг бид бодох хэрэгтэй. Энэ бол алсын зорилго биш бидэнд тулсан зорилго.
  21. Байгаль дэлхий сав ертөнц ариун байж бид өвчингүй эрүүл, урт удаан наслах учиртай юм.
  22. Хүн өөрийнхөө хэрэгцээ шаардлагыг хангахуйц хөрөнгө мөнгөтэй байхгүй бол бусдыгаа татах гээд байдаг.
  23. Зөв сайхан амьдрахад хүрэхүйц эд таваар заавал шаардлагатай болдог.
  24. Барцадгүй мэнд суух бас их чухал зүйл бий. Барцад гэдэг нь амьдралын зохисгүй шалтгаанууд ордог.
  25. Хорвоо юм болохоор хэн нэгэнтэй сэтгэлийн эвцэлгүй байсан бол түүнийгээ тайлах өдөр бол хуучин оны төгсгөл битүүний өдөр билээ.
  26. Гэрээ сайхан цэвэрлэж, идээ будаагаа сайхан засна гэдэг тухайн зочны харах мэдрэхүйд барьж буй бэлэг.
  27. Нүдээр харж буй зүйл эвсэг найрсаг, дизайн сайтай байх юм бол сэтгэлд нь бүлээн дулаан хайрлаж байна гэсэн үг.
  28. Бурхан багш айлдахдаа “Гэр бүл, хүрээлэн байгаа хүмүүсийн хандлага тань таныг тодорхойлно” гэсэн байдаг.
  29. Муу үг хэлэхээр муу үг л ирдэг. Тиймээс гэр бүл, хань ижил, үр хүүхдүүддээ сайхан үг хэлж эвцэж зохицож байгаарай
  30. Бурхан багш хамгийн түрүүн өөр рүүгээ хар гэж бидэнд айлдсан байдаг. Зохисгүй шалтгааныг хаяж, барцадгүй мэнд суугаарай. 
     

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
P.rentsenmyadag
Caihan yg aildsand ih bayarlalaa. Urt naslaarai.
2017/02/18 150.129.140.71
colo
Bayarllaa tand saihan aildvar ba ireh jildee az hiimirt bh boltugai
2017/02/17 202.9.42.11
zochin
Mongolchuudiigaa buruu uder shineluulj doroituuldagaa boli ta! Jinhene Sariin toollogoor bol ali ert shine jil garaad odoo havar boljiino! Ene talaar suralzaj bui deed surguuliin ouytnuudaas asuu daa.
2017/02/17 121.99.182.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment