8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮСХ-ны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2015-12-24 18:46:00

Монголын Үндэсний Статистикийн хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өөрчлөлт орсон билээ. Тодруулбал,  2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар “Үндэсний статистикийн хорооны” гэснийг “Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын” гэж өөрчлөлт оруулсан бөгөөд үүнийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон юм. Үүнтэй холбогдуулан энэхүү асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон юм. Тэгвэл хуралдаанд оролцож буй 55 гишүүнээс 31 гишүүн зөвшөөрч, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл