Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 26 дугаар ангийн а/д Э.Энхбаяр захирагчтай гуравдугаар салааны аврагчид 2017 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр дүүргийн 17 дугаар хороонд байрлах 33 дугаар байранд гал түймэр гарсан дуудлагаар ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс аврагчид мэргэжлийн ур чадвар гарган 21 эрдэнэт хүний амь насыг авран хамгааллаа.
Энэ цагийн эгэлгүй баатрууд аврагч нартаа ажлын амжилт хүсье.