“Нийслэлийн зам талбайн үйлчлэгчдийн Сзөвлөгөөн”-өөр ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлж, нийслэлийн иргэдийн төлөө сэтгэл зүрхээ гаргаж ажилласан 23 зам талбайн үйлчлэгчийг Байгаль орчны тэргүүний ажилтан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүндэт өргөмжлөл, хүндэт тэмдэг, нийслэлийн Тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын жуух бичиг, Хотын ерөнхий менежерийн өргөмжлөл, Монголын “Нэгдмэл” үйлчдвэрчний эвлэлийн холбооны Үйлчилгээний тэргүүний ажилтан цол тэмдэг зэрэг шагналаар шагналаа.
Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар өнгөрч буй өвлийн хугацааанд зам талбайн цас, мөс цэвэрлэгээний ажилд идэвхитэй сайн ажилласан нийт 60 зам талбайн үйлчлэгчийг БНХАУ-ын Манжуур хотод аялуулах эрхээр урамшууллаа.