8o
Улаанбаатар хот
mobile menu

Эмэгтэйчүүдийн 5.0 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг

2017-02-19 09:15:00

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны “Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” 224 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор хоёрдугаар сарын 16-28-ныг хүртэл нийслэлийн хэмжээнд “Архидан согтуурахаас сэргийлэх өдрүүд”-ийг зохион байгуулж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаарманай улсын хүн амын 13.6 хувь нь архинд донтох эмгэгтэй, эрэгтэйчүүдийн 39.0 хувь, эмэгтэйчүүдийн 5.0 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг болохыг тогтоожээ. 

2015 онд архины хордлого ослын шалтгаант нас баралтын 48 хувийг эзэлж байгаа нь өмнөх оноос 5.5, хөлдөлт болон осгож нас барсан хүмүүс осол гэмтлийн нас баралтын 10.5 хувь байгаа нь өмнөх оноос 0.2 хувиар нэмэгдсэн байна.

Архины хордлогоор нас барсан иргэдийн 76 хувийг эрэгтэйчүүд эзэлж байгаа юм. Сэтгэц идэвхт эм, бодисын шалтгаант сэтгэцийн болон зан төрхийн эмгэгүүдийн 98.3 хувь нь архины шалтгаантай холбоотой байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл