Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссантай холбогдуулж “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлжээ.
Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хот талд эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэж сунган, гурван дунд багтаамжийн автобусаар иргэдэд үйлчилж байна. Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэнэ.