8o
Улаанбаатар хот
mobile menu

Гандангийн боов чанарын шаардлага хангахгүй байна

2017-02-19 09:50:00

Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх шалгалтаар Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандангийн орчимд байгаа хэвийн боовны зургаан цэг, үйлдвэрлэлийн  гурван цехийг хамруулжээ. Шалгалтаар хэвийн боовыг хаана хэзээ үйлдвэрлэсэн тодорхойгүй, зориулалтын бус сав баглаанд савласан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд тухайлбал автомашины арын багааж, контейнерт худалдаалсан, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн орчин нөхцөл хүнсний технологи, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй, ажиллагсад нь эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаагүй байна.

 Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.7, 10.1.9 дэх заалтуудыг зөрчиж байгаа аж. Иргэд хэрэглэгч нарт ил задгай гудамж талбайд хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, баталгаажилтгүй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Гандангийн хэвийн боовыг сүүлийн хэдэн жил тогтмол хэрэглэж байна. Уг нь яг төв гандан дээрээ хийж байгаа боов амт чанар сайн ш дээ
2017/02/19 203.91.117.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment